Хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон даатгалын мэдээллийг холбогдох байгууллагатай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох боломжтой болжээ. Ингэснээр группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдсанаа аймаг, дүүргийн зөвлөлд биеэр ирж нотлох шаардлагагүй болж байна. Харин олон улсын жишигт нийцүүлэн, санамсаргүй, түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, 2024 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад хөдөлмөрийн чадвараа алдсан 102.4 мянган хүн байгаагийн 20.200 нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгожээ. Энэ шалтгаанаар 60 мянга гаруй иргэн нийгмийн даатгалаас, 40 мянга гаруй иргэн халамжийн сангаас тэтгэвэр авдаг аж.