• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх сувиллууд

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-06-06 10:51:46
  • 345
Сургууль, цэцэрлэгүүд завсарлаж, амралт зугаалгын улирал эхэлж байна. Иргэд зуны амралттай зэрэгцэн амралт сувиллын эрэлд гардаг. Иймд иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс 2025 онд ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой  сувиллын газруудын жагсаалтаас хүргэж байна.

Та ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой амралт, сувилалын газруудын баталгаат мэдээллийг 1900-1950 лавлахаас авч, амралтаа төлөвлөөрэй.

Эрхэс сувилал
Эрхэс сувилал нь нэг ээлжинд 50 хүнд үйлчлэх хүчин чадалтай, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан, ахмад настанд хөнгөлөлттэй үнээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах эмчилгээний тусгай зөвшөөрөл бүхий  амралт, сувилалын цогцолбор юм. Нийт 3 удаа магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн баг хамт олон чанартай тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Тусламж, үйлчилгээний чиглэлийн хувьд монгол эмийн эмчилгээ, бариа засал, зүү төөнө, хануур, самнуур, шивүүр, соруул засал, түрэм засал, жин засал, ороолт, дэвтээлгэ, иог, бясалгал, физик эмчилгээ, цагаа идээ, саам эмчилгээ зэрэг багтана.

Хаяг, байршил: Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр дэх  Сэлхийн аманд байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.

Багануур сувилал
“Багануур” ХХК бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг.  Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч 7-р сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдэг. Сувиллын нэг өрөөнд 4-5 хүнээр байрладаг.   

Богд Уул сувилал
Тус сувилал нь Богдхан  уулын өвөрт Зайсангийн амны эхэнд байрлан улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны сувилгаа эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмчилгээндээ уламжлалт эм тан, заслууд, сэтгэлзүйн эмчилгээ явуулдаг. Засал эмчилгээний кабинетууд:
  • Зүү төөнүүр
  • Хануур, самнуур
  • Бариа засал
  • Бумба
  • Алт, мөнгөн түрэм
  • Шавар
  • Парафин
Эмчилгээндээ орчин үеийн анагаах ухааны нөхөн сэргээх эмчилгээний аппарат тоног төхөөрөмжүүдийг ашиглахаас гадна биеийн иог болон хөдөлгөөнт дасгалыг хэрэглэдэг. Улирлын чанартай цагаан гүүний саам, цагаан хоол, сахарын диабетын хоолны эмчилгээ зэргийг хавсруулан эрүүл мэндийг хамгаалах технологийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээг чанар, хүртээмж сайтай явуулдаг аж.

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх 

Жаргалант сувилал
“Онцгой Жаргалант” сэргээн засах сувилал нь 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, Онцгой байдлын байгууллагын албан хаагч төдийгүй иргэдэд уламжлалт, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.
Тус сувилал нь чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн анхны сувилал юм.

Хаяг, байршил: Улаанбаатар хот, ХУД 8-р хороо

Далд засал сувилал
Тус сувилал нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Жилдээ 2000-2500 хүн хүлээж авдаг. Далд засал сувилал нь судас барих оношилгоо, европ, уламжлалт бариа засал, зүү, төнүүр, бумба, физик, усан, халуун, элсэн эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг тусламж, үйлчилгээ үзүүлдэг.  

Хаяг, байршил: Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон шар хоолойн бага ам

Та ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой амралт, сувилалын газруудын баталгаат мэдээллийг 1900-1950 лавлахаас авч, амралтаа төлөвлөөрэй.
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    13

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР