Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Маргааш төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой.
19-нд баруун, говь, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо ороно.
21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 17, 20-нд бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 20, 21-нд сэрүүсэж шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.