Иргэд 25, 45 насандаа иргэний үнэмлэхийн хугацаагаа сунгуулдаг. Энэ жил 1980, 2000 онд төрсөн иргэд иргэний үнэмлэхийн хугацаагаа сунгуулна. Иргэн та хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сунгуулж эсвэл шинээр захиалж аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулдаг журамтай.
Харин 2025 онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авна.
Ингэхдээ 16 нас хүрсэн өдрөөс хойш дараах бичиг баримтыг бүрдүүлж, өөрийн биеэр өөрт ойр байрлах улсын бүртгэлийн хэлтэс болон түүний харьяа нэгдсэн төв, цэгт очно. Харин гадаад улсад амьдардаг бол хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ:
- Төрсний гэрчилгээ
- Эцэг эх эсхүл асран хамгаалагч болон харгалзан дэмжигчийн цахим үнэмлэхийг авчирна
- Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс болох 15000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3300, нийт 18300 төгрөгийг тушаана.
Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Бичиг баримтын бүх төрлийн лавлагааг 1900-1950 лавлах 24 цагийн турш өгч байна



