“Physical Asia" шоу тэмцээн дууссан ч "Physical: Welcome to Mongolia” энэ сарын 24-нд цацагдахаар болжээ. Энэ талаар Netflix-ийн БНСУ дахь салбарын албан ёсны сошиал хуудаст байршуулжээ.
Тодруулбал "Оролцогчдын нөхөрлөл “Physical: Asia” шоуны дараа ч Монголд үргэлжлэх болно. Солонгосын багийг заавал урьж, дахин уулзана гэсэн амлалт Монголын өргөн талд үргэлжлэх юм. Монгол найзуудын бэлдсэн онцгой, биеийн хүчний "аяллын" шинэ тусгай дугаар “Physical: Welcome to Mongolia” 12-р сарын 24-нд цацагдахаар боллоо" гэсэн тайлбартайгаар пост оруулжээ.
https://www.youtube.com/watch?v=7SSLElO33q8
Манай оролцогч Лхагва-Очир, БНСУ-ын багийн ахлагч Ким Дон-хён, Амотти нар видео дуудлагаар ярьсан яриаг байршуулжээ. Ким Дон-хён "Энэхүү аялал маш богино хугацаанд болох учир хэдүүлээ унтахгүй шүү, 24 цагийг ашиглах болно" гэв. Мөн Лхагва-Очир тэднийг гэртээ урихад Аммоти "Хорхог хийж өгөх үү" хэмээв. Лхагва-Очир "Орхонбаяр та хэдийг ирнэ гээд нэлээн юм бэлдэж байгаа. Хэдүүлээ нум сум харваж, морь унана аа" гэсэн юм.
Баярын өдрүүдэд дэлгэцийн өмнө дахин уях сонирхолтой контентууд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.



