1900-1950 мэдээллийн лавлахын захиргаа удирдлага, хүний нөөцийн төлөөлөл HR DAY 2018 үндэсний чуулганд оролцлоо.
1900-1950 мэдээллийн лавлахын төлөөлөл Монголын хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулганд оролцож хөдөлмөрийн зах зээлд шинэ давалгаа болон гарч ирж буй Шинэ үеийн хүний нөөцийг /Y-generation/ хэрхэн оновчтой удирдах туршлага, мэдлэгээ хуваалцаж, орчин үеийн дижитал зах зээлд байгууллагын удирдах ажилтан болон хүний нөөцийн бодлого тодорхойлогч нар хэрхэн ажиллах талаар илтгэлүүдийг сонсон, санал солилцлоо. Тус байгууллагын ажилтан албан хаагчдийн 80 гаруй хувийг шинэ үеийн /Y-generation/ хүний нөөцийн насныхан бүрдүүлдэг.
Тиймээс эдгээр хүмүүсийн гол чиг хандлага болсон байнгын суралцах хүсэл тэмүүлэл, шинэ боломж, шинэ санаачлага, дижитал технологийн сонирхолд тулгуурсан хүний нөөцийн бодлогыг 1900-1950 мэдээллийн лавлахын удирдлага хүний нөөцийн ажилтнууд тодорхойлж, судалж, нэвтрүүлсээр байна.
Сонирхолтой мэдээлэл:
Дэлхийн эдийн засгийн форумаас бэлтгэн гаргадаг FUTURE THE JOB-2018 тайланд ажлын байранд шаардагдаж байгаа ур чадварууд 2022 онд хэрхэн өөрчлөгдөх талаар дурджээ.
Хэрэглээ нь өсөх шаардлага

- Шинэлэг байх ,шинэ санаа гаргах
- Шинэ зүйлд хурдан суралцах
- Суралцах арга барилтай байх
- Технологи хөгжүүлэх болон дизайн хийх чадвар /IT суурь мэдлэгтэй/
- Анализ дүгнэлт хийх чадвар г.м
- Гар ажиллагаагаар үйлдэл хийх
- Тэсвэр тэвчээр шаардсан ажлууд
- Бичих
- Сонсох
- Ярих чадварууд зэрэг нь буурсан үзүүлэлттэй байна. 4 жилийн дотор л ажил олгогчдын шаарддаг байсан эдгээр чадварууд илүү шүүмжлэх, төвөгтэй асуудлыг хурдан шийдвэрлэх, технологийн мэдлэгтэй байх чадваруудаар солигдож байна.