Есөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдөр Хятадын өмнөд эрэгт баригдсан гүүр албан ёсоор нээлтээ хийлээ.
Хонг Конг, Макао, Жухайг холбож, далайг дамнасан гүүр нь 55 км урттай, $20 тэрбумын өртөгтэй.
Санхүүгийн том төв Хонг конг, зугаа цэнгээний төв Макао, Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэ төв болсон өмнөд эргийн есөн хотыг холбож, тэдний хооронд зорчих цагийг үлэмж хэмжээгээр бууруулжээ.
Энэ бүс нутагт нийтдээ 70 сая хүн амьдардаг юм.
Гүүрний зарим хэсэг далайн усан доогуур хонгилоор үргэлжилдэг, хоёр хиймэл арлаар дамждаг. 100 гаруй жил ямар нэг далайн шуурга, газар хөдлөлтөд эвдрэхгүй ажиллана гэж бүтээн байгуулагчид нь баталж байна.
Гүүрэнд нийт 420,000 тонн ган ашигласан нь 60 ширхэг Эйфелийн цамхаг босгох материал юм. 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч хэд хэдэн удаа хойшилсоор өнөөдөр нээж байна.
Бүтээн байгуулалтын үеэр 9 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Өдөрт 40,000 автомашин зорчих гүүрээр 10 минут тутамд автобус зорчиж, явган хүн, унадаг дугуйн хөдөлгөөнийг хориглох ажээ.
Эх сурвалж: BBC