Коронавируст цар тахлын энэ үед гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах танд хэрэгтэй бүх мэдээлэл манайд байна
- Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх
- Бага насны хүүхдээс хол байлгах
- Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
- 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
- Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
- Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих
- Бусад амьтадтай тоглуулахгүй байх
- Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Амьтанд амны хаалт зүүлгэх
- Амьтны хөлийг савантай усаар угаах
- Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх
- Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
- Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
- Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях
- 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах танд хэрэгтэй бүх мэдээлэл манайд байна