Коронавируст халдварын үед зайлшгүй шаардлагаар гэрээсээ гарсан бол та дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Түүнчлэн гэртээ байхдаа дараах эрүүл ахуйн дэглэмийг баримтлах нь чухал юм.
Гэртээ орох үед:
- Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
- Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
- Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
- Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
- Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
- Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
- Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх
Гэртээ байх үед:
- Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
- Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
- Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
- Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
- Хүн бүр өөрийн аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
- Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих зэрэг зөвлөмжийг ЭМЯ-наас өгч байна.