Хадаг нь эхэн, дунд, адагт сайн сайхны бэлгэ дэмбэрлийг бэлгэддэг нэгэн зүйл эд бүлгээ. Бид аливаа үйлийг анхлан эхлэхдээ ариун сайхан санааг илэрхийлж хадаг барьдаг билээ. Хадаг гэдэг нь Төвдөөр “Аман эд” гэсэн үг юм. Чухаг дээд гурвын шүтээн, багш дээдэс, хүндэт хүмүүстэй уулзах, учрах үед зовлон жаргалаа даатгах болон айлтгал үгсээ өргөхийн өмнө амар мэндийг асуух хэрэгтэй болдог. Үүний учир халтар бултар хир тоосонд халдагдаагүй цагаан торго мэт гэмгүй сайхныг бэлгэдэж юуны өмнө хадаг барих буюу өргөдөг учраас Аман эд хэмээн нэрийдсэн болой.
Хадаг түүний учир шалтгаан ёс дэг:
Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж бэлгэшээж төрөл бүрийн хүндэтгэлийн зан үйлдээ хэрэглэж ирсэн. Хадаг хээ угалз, номын үсэг бичиг, хэмжээ, хийсэн эд, чанар чансаа, өнгө зэргээрээ өөр өөр байхын хамт Аюуш, Даш, Нанжвандан, Нанзад, Самбай, Дашвандан, Сэрш, Соном гэх мэт нэртэй байдаг. Аюуш хадгийг эцэг эхдээ, найман тахилт хадгийг багш, ихэс дээдэс лам нартаа барьж Самбай болон Нанжвандан хадгийг талийгаачийн газар авах, нүүрийг бүтээх зэрэгт хэрэглэдэг. Өнгө тус бүрдээ төр ёсны болоод шашны бэлгэдлийг агуулсан байдаг. Шашин номын үүднээс Цагаан өнгө нь Дээдийн шид бүтээл буюу гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг туулсан бурхны хутагт хүрч хүний сэтгэхүйн туйлын мөн чанарыг нээн гаргаснаар олж авах үнэмлэхүй их эрдмийг бэлгэднэ. Хөх өнгө нь Амирлуулах үйлийн шид бэлгэдэх бөгөөд хүндэтгэлийн орны өвчин, ад, өвчин хижиг саад зэтгэр зэргийг амирлуулах утгыг агуулна. Шар өнгө нь Дэлгэрүүлэх үйлийн шидийг бэлгэдэх ба нас буян, эрдэм ухаан, хүч чадлыг дэлгэрүүлэхийн утгыг агуулна. Улаан өнгө нь Эрхэнд хураах үйлийг бэлгэдэх бөгөөд яруу алдар, төгс эддэл тэргүүтнийг эрхэнд хураахыг бэлгэднэ. Ногоон өнгө нь Хатуу үйл буюу дайсан тотгор, гай зэтгэрийг зайлуулах утгыг тус тус бэлгэддэг. Ийнхүү хөх, шар, улаан, ногоон өнгийн хадгууд нь “Дөрвөн үйл”-ийн шидийг бэлгэддэг бол цагаан өнгө нь Дээдийн шид бүтээлийг бэлгэддэгээрээ дээрх дөрвөн өнгийн утгыг бүгдийг агуулдаг байна.
Шар хадаг
Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ. Шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барих ёсгүй ажээ.
Улаан хадаг
Ногоон хадаг
Дэлгэрэн арвижихын бэлгэдэлтэй. Дээрх бэлгэдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг халгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах бэлгэдэл оршино хэмээдэг байна. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүс барьж золгодоггүй.
Хадгийг барихдаа хадагныхаа задгай амыг өгөх хүн рүүгээ харуулж барьдаг. Энэ нь “Ариун сайхан сэттэлийн үүднээс барьж байгаа бэлэг нь танд өлзий болог” гэсэн утгатай. Хадаг авч байгаа хүн хоёр гардан авч хадагны толгой талыг баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээрээ нугалан эвхэнэ. Нанжвандантай хадгийг ямар ч хүнд барьдаггүй ба зөвхөн хүн нутаглуулах, оршуулах газар гуйхад хэрэглэнэ. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёсонд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавьдаггүй ёстой. Хадгийг өглөг, буяны журмаар барихаас гадна бусдаас ямар нэг зүйл хүсэх, тусламж эрэх хүслээ илэрхийлэн гуйж хадаг барьдаг ёс бий. Хүнээр ая бариулж дуу дуулуулах, ерөөл хэлүүлэх, ажил төрөлөө бүтээлгэх, бэр гуйх зэрэгт хадаг барьдаг.
эх сурвалж: Budda
Хадаг түүний учир шалтгаан ёс дэг:
Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж бэлгэшээж төрөл бүрийн хүндэтгэлийн зан үйлдээ хэрэглэж ирсэн. Хадаг хээ угалз, номын үсэг бичиг, хэмжээ, хийсэн эд, чанар чансаа, өнгө зэргээрээ өөр өөр байхын хамт Аюуш, Даш, Нанжвандан, Нанзад, Самбай, Дашвандан, Сэрш, Соном гэх мэт нэртэй байдаг. Аюуш хадгийг эцэг эхдээ, найман тахилт хадгийг багш, ихэс дээдэс лам нартаа барьж Самбай болон Нанжвандан хадгийг талийгаачийн газар авах, нүүрийг бүтээх зэрэгт хэрэглэдэг. Өнгө тус бүрдээ төр ёсны болоод шашны бэлгэдлийг агуулсан байдаг. Шашин номын үүднээс Цагаан өнгө нь Дээдийн шид бүтээл буюу гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг туулсан бурхны хутагт хүрч хүний сэтгэхүйн туйлын мөн чанарыг нээн гаргаснаар олж авах үнэмлэхүй их эрдмийг бэлгэднэ. Хөх өнгө нь Амирлуулах үйлийн шид бэлгэдэх бөгөөд хүндэтгэлийн орны өвчин, ад, өвчин хижиг саад зэтгэр зэргийг амирлуулах утгыг агуулна. Шар өнгө нь Дэлгэрүүлэх үйлийн шидийг бэлгэдэх ба нас буян, эрдэм ухаан, хүч чадлыг дэлгэрүүлэхийн утгыг агуулна. Улаан өнгө нь Эрхэнд хураах үйлийг бэлгэдэх бөгөөд яруу алдар, төгс эддэл тэргүүтнийг эрхэнд хураахыг бэлгэднэ. Ногоон өнгө нь Хатуу үйл буюу дайсан тотгор, гай зэтгэрийг зайлуулах утгыг тус тус бэлгэддэг. Ийнхүү хөх, шар, улаан, ногоон өнгийн хадгууд нь “Дөрвөн үйл”-ийн шидийг бэлгэддэг бол цагаан өнгө нь Дээдийн шид бүтээлийг бэлгэддэгээрээ дээрх дөрвөн өнгийн утгыг бүгдийг агуулдаг байна.
Харин төрт ёсны бэлгэдлийн үүднээс ялган үзүүлбэл:
“Таван өнгийн хадаг”-ийг хадгалах нь буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг бэлгэддэг. Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг
Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй ахмад хүндээ барьдаг.
Шар хадаг
Улаан хадаг
Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.
Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүс барьж золгодоггүй.

Цэнхэр хадаг
Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны бэлгэдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ. Цэнхэр өнгийн хадаг нь тэнгэрийн бэлгэдэл бөгөөд ерөнхийдөө хүндэтгэлийн бэлгэдэл болдог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ахан дүүсдээ барьж золгодог.