Эрүүл мэндийн яамнаас гэртээ байгаа иргэддээ зориулж дараах зөвлөмжийг гаргасан байна. Үүнд:
- Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх
- Хүүхдэдээ теле хичээл хийхэд нь туслах
- Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах
- Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)
- Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах
- Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох
- Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах
- Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх
- Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах
- Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх
- Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах
- Өдрийн тэмдэглэл хөтлөх
- Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах
- Гэр бүлийн хүрээнд уралдаан, тэмцээн зохиох
- Ургийн бичиг хөтлөх
- Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх
- Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх
- Жингийн илүүдлээс сэргийлэх
- Архи, тамхинаас татгалзах
эх сурвалж: эмя