Өнөөдрөөс эхлэн Нийгмийн даатгалын хэлтэс, нэгжүүд хэвийн ажлын горимд шилжин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НДЕГ-аас ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр авагч нарыг дараалал үүсгэлгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэх, аль болох цахим үйлчилгээг сонгохыг хүслээ.
Цахимаар авах боломжтой үйлчилгээ:
Цахимаар авах боломжтой үйлчилгээ:
- Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хүсэлт, баримт бичгээ шуудангаар болон цахимаар илгээх
- Сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах
- Шимтгэлээ цахимаар төлөх, хянах
- Нийгмийн даатгал аппликейшнээр орлого зарлагаа хянах
- Ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаа тодорхойлолтоо цахимаар авах
- Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа цахимаар илгээх
- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цахимаар тогтоолгох
- Тэтгэврийн өөрчлөлтөө цахимаар хийлгэх
- Зөвлөгөө мэдээлэл утсаар болон цахимаар авах