Өрх гэрт
Албан байгууллагад
Нийтийн тээврийн хэрэгсэлд
АНХААРАХ:
эх сурвалж: эмя
- Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
- Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
- Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
- Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
- Ахуйн бээлий хэрэглэх.
Албан байгууллагад
- Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
- Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
- Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
- Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх
Нийтийн тээврийн хэрэгсэлд
- Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
- Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх
- Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах
- Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах
- Жолооч амны хаалт зүүнэ.
АНХААРАХ:
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
- Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
- Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй
эх сурвалж: эмя