Баримт 1: Та КОВИД-19 вирусын вакцинаас Ковид-19 вирус тусахгүй
Ковид-19 вирусын вакцин вирусын ямар ч хэсгийг агуулаагүй тул уг вакцинаас болж та КОВИД-19 вирус тусахгүй. КОВИД-19 вирусын вакцин таныг вирусээс хамгаална. Вакцин хийлгэсний дараа таны гарын булчин хөндүүрлэх эсвэл халуурах зэрэг сөрөг нөлөө ажиглагдаж болно. Эдгээр нь хэвийн бөгөөд нийтлэг тохиолддог зүйлс юм.
Баримт 2: КОВИД-19 вирусын вакцин нь маш түргэн бүтээгдсэн хэдий ч хэрэглэхэд аюулгүй
Ковид-19 вирусын вакциныг бүтээхэд шаардлагатай алхмуудыг алгасаагүй. Дэлхий даяарх эрдэмтэд энэ технологи дээр арав гаруй жилийн турш ажиллаж байна. Тиймч учраас аюулгүй бөгөөд үр дүнтэй вакциныг маш хурдан гаргаж авч чадсан билээ.
Баримт 3: КОВИД-19 вирусын вакцин таныг вирусын нэгээс олон төрлөөс хамгаалж чадна
Вирусууд цаг хугацааны явцад өөрчлөгдөж эсвэл бага хэмжээгээр хувьсгал буюу мутацид ордог. Мэдээллээс харахад Ковид-19 вирусын вакцинууд нь өнөөг хүртэл бидний илрүүлээд байгаа КОВИД-19 өвчнийг үүсгэдэг вирусын төрлийн эсрэг идэвхитэй нөлөөтэй байна.
Баримт 4: КОВИД-19 вирусын вакцин таны ДНХ-г өөрчлөхгүй
КОВИД-19 вирусын вакцин нь mRNA вакцин бөгөөд таны ДНХ-г ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Тус вакцинууд нь таныг КОВИД-19 вирусын халдвар авахаас хамгаалдаг эсрэг биетүүдийг үүсгэдэг дархлааны хариу урвалыг өдөөдөг.
Баримт 5: КОВИД-19 вирусын вакцинууд нь үргүйдэл эсвэл үр зулбалттай хамааралгүй байна
КОВИД-19 нь тус вирусээр өвчилсөн эмэгтэйчүүдэд үргүйдэл үүсгээгүй тул вакциныг үргүйдэл үүсгэнэ гэж бодох шаардлагагүй юм. Онлайнаар тархсан нэгэн худал мэдээлэл байгаа нь вакцин дахь уураг эхэс дэхь уургийг гэмтээдэг гэсэн мэдээлэл юм. Энэ бол үнэн биш. Хоёр уураг дахь бага хэмжээний амин хүчил ийм нөлөө үзүүлэхгүй. КОВИД-19 вирусын вакцинуудыг жирэмсэн эмэгтэйчүүд дээр туршаагүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ өөр бусад өвчнүүдийн улмаас вакцин хийлгэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүд КОВИД-19 халдаах эрсдэл байж болно. Вакцинцуулалтад хамрагдах ёстой эсэх талаар эмчтэйгээ ярилцаж үзээрэй.
Баримт 6: КОВИД-19 вирусын вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулаагүй болно
КОВИД-19 вирусын вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулдаг гэсэн ташаа мэдээлэл худалд болох нь батлагдсан. Бид вакцин бүр юу агуулж буйг нарийн тодорхой мэднэ. Вакцин бүр дэх найрлагын жагсаалтыг онлайнаар харах боломжтой.
Баримт 7: Архаг суурь өвчин эсвэл эмгэгтэй хүмүүс вакцин хийлгэх ээлж нь болмогц аль болох хурдан вакцинжуулалтад хамрагдах нь зүйтэй.
Хэрэв та чихрийн шижин зэрэг архаг өвчтэй бол КОВИД-19 -ийн улмаас ноцтой өвчлөх өндөр эрсдэлтэй байна. КОВИД-19 вирусын вакцинууд нь архаг суурь өвчин эмгэгтэй хүмүүст аюулгүй бөгөөд, үр дүнтэй.