Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд ажлаас халшрах хам шинж буюу burnout нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ДЭМБ үүнийг албан ёсоор "хам шинж" гэж нэрлэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Ажлаас халшрах хам шинж нь удаан хугацааны турш хуримтлагдсан стрессээс үүдэлтэй бөгөөд сэтгэл санаа, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй мэдрэлийн ядаргаанд оруулдаг байна.
Ажлаас халшрах хам шинж нь хүн хоорондын харилцааны зөрчил, удаан хугацаанд үргэлжилж буй таагүй сэтгэл хөдлөл, ажлын байрны нөхцөл, хэт их ачаалал, үүргийн тэнцвэргүй байдал, цалин урамшуулал бага байх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна.
Ажлаас халшрах хам шинжтэй хүнд дараах шинж тэмдэг илэрнэ:

- Ядрах
- Өвдсөн зовиурласан мэдрэмж авах
- Хоол болон нойрны хэм алдагдах
- Толгой болон булчин өвдөх
- Бүтэлгүй, бүтэмжгүй мэдрэмж авах
- Идэвхтэй байдлаа алдагдах
- Аливаад хандах хандлага сөрөг болж өөрчлөгдөх
- Ажлын байран дээрх сэтгэл ханамж буурах
- Хариуцлагаас зугтах
- Бусдаас өөрийгөө тусгаарлах
- Ямар нэгэн зүйл хийхэд хэтэрхий их цаг зарцуулж бүрэн дуусгаж чадахгүй байх
- Хэт их хоол идэх, архи тамхины хэрэглээ нэмэгдэх
- Ажлаа шалтгаангүй таслах, хоцрох, эрт тарахыг хүсэх
- Ажлаас хамраалтай стресс