ШАВЬЖ ХОРХОЙД ХАТГУУЛАХ
Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.
Авах арга хэмжээ:
- Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах
- Шархыг нь иод, спиртээр арчих
- Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
- Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах
МОГОЙД ХАТГУУЛАХ :
Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.
Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.
Шинж тэмдэг :
- Хатгуулсан газарт улайж хавдана.
- Хөхөрч цус хурна.
- Хордлогын шинж илэрч таталт өгнө.
- Шингэн ууж чадахгүй болно.
- Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.
- Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.
- Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.
- Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.
- Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.
- Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.
- Шингэн зүйл их уулгах
- Эмнэлэгт яаралтай хандах
- Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
- Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
- Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
- Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/
- Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй
Зүсэгдэх, урагдах, хатгагдах, хазагдах, огтлогдох, буудагдах зэрэг янз бүрийн шалтгааны улмаас арьс салст,булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдагдахыг шарх гэнэ.
Авах арга хэмжээ:
- Шарханд элдэв тос,антибиотик эм түрхэж болохгүй
- Цэвэр боолт, самбайгаар шархыг дарах
- Цус алдаж байгаа мөчдийг зүрхний түвшингээс дээш болгох
- Шархдсан хэсэгт боолт цусаар нэвчвэл тухайн боолтыг авалгүй ахин нэмж давхар боолт хийх
- Шаардлагатай тохиолдолд артерын судасан дээр дарж, цусны урсгалыг удаашруулах
- Гадны биет орсон тохиолдолд гадны биетийг хөдөлгөхгүйгээр нягт чагтлах байдлаар боолт хийх
- Осолдогчийг тайвшруулж шингэн зүйл өгч, өвдөлт намдаах эм өгөх
- Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор
- Яаралтай тусламжийг дуудах
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн