Явган аялалыг чулуун зэвгийн үеэс эхэлсэн гэж хэлж болно. Явган аялалыг тухайн үед амьдрах шинэ газар хайж олох, ан агнах байдлаар хөгжүүлсэн гэж үздэг. Харин өнөө үед амралт зугаалга хүмүүсийн цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэрэгсэл төдийгүй эрүүл мэндийн хэвшил болон өөрчлөгдсөн байна. Явган аялал нь байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, байгаль, ан амьтан, цэцэг ургамалд хайртай хэн бүхний чадах аялалын нэг төрөл зүйл юм. Бусад аялалын төрлүүдээс хамгийн олон аялагчтай, хамгийн идэвхтэй зохион байгуулагддаг төрөл гэдгээрээ онцлог.Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамирын дасгал болоод зогсохгүй бясалгал болдог.
Ууланд алхахын ач тус
Ууланд алхах нь эрүүл мэнд, бие бялдар, харилцаа холбоо, сэтгэл санааны хувьд олон төрлийн ач тустай. Анх удаа ууланд алхахаар сонирхож байгаа хүмүүсийн хувьд ууланд алхах нь ямар давуу талтай байдаг вэ? гэдгийг төдийлөн мэддэггүй. Тэгвэл ууланд алхах нь дараах ач тустай байдаг. Үүнд:
Хэрэв та алхалт хийх гэж буй бол дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.
АЛХААГАА ТҮРГЭСГЭ: Энгийн хүн 20 минутанд 1,5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм.
УУЛ ӨӨД ГҮЙ: Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.
Иймээс зайлшгүй биедээ авч явж хэвших хэрэгсэл бол ТАЯГ, ҮҮРГЭВЧ, ХАДААС, УСНЫ САВ, нарны хэт ягаан туяанаас хамгаалах НҮДНИЙ ШИЛ, АЛЧУУР, МАЛГАЙ, БЭЭЛИЙ, бусад гэх мэт хэрэгсэлүүд байж болно.

- Стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулна.
- Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна
- Цусны даралтыг бууруулна.
- Бие дэх хлостериний хэмжээг бууруулж илүүдэл жингээ хасахад тусална.
- Нарнаас Д витамин хангалттай авч яс бэхжиж, дархлаа сайжирна.
- Гар утас, тв, компьютер зэргээс түр хугацаанд холдуулж мэдрэлийн ядаргаанаас ангижруулна
- Уушги цэвэрлэх гол арга нь ууланд алхах. Шилмүүст ойд хоёр цаг алхахад нус цэр гараад цээж онгойдог. Энэ нь уушги цэвэрлэгдэж байгаагийн шинж.
Хэрэв та алхалт хийх гэж буй бол дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.
АЛХААГАА ТҮРГЭСГЭ: Энгийн хүн 20 минутанд 1,5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм.
УУЛ ӨӨД ГҮЙ: Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.
- АЛХАХ ЗАЙГАА СУНГА: Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ.
- ХӨЛД ЭВТЭЙХЭН ГУТАЛ ӨМС: Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.
- БИЕД ЭВТЭЙХЭН ХУВЦАС ӨМСӨХ. Ууланд алхахдаа хөлсийг шингээж, амархан хатдаг, биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, ус салхинаас хамгаалах материалаар хийгдсэн биедээ эвтэйхэн хувцас аль болохоор өмсөх нь хамгийн чухал.
- ЗОРИУЛАЛТЫН ХЭРЭГСЭЛТЭЙ ЯВАХ: Ууланд алхах, явган алхахад зориулалтын хувцаснаас гадна хэрэгсэлтэй байх нь учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах төдийгүй биеийн ачаалалыг багасгах, тэнцвэржүүлэх, хөдөлгөөнийг дэмжих зэрэг ач тустай байдаг.
Иймээс зайлшгүй биедээ авч явж хэвших хэрэгсэл бол ТАЯГ, ҮҮРГЭВЧ, ХАДААС, УСНЫ САВ, нарны хэт ягаан туяанаас хамгаалах НҮДНИЙ ШИЛ, АЛЧУУР, МАЛГАЙ, БЭЭЛИЙ, бусад гэх мэт хэрэгсэлүүд байж болно.