Угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах тухай зааврыг хүргэж байна.
- Төхөөрөмжийн сав, баглааг задалсны дараа батарейг хийж, мэдрэгч өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл хүлээнэ.
- Асаах үед угаарын хий мэдрэгч нь дуугарч, улаан гэрэл нэг удаа анивчина.
- Дохиолол дуугарсан үед "Reset" товчийг даран унтраана.
- Унтраасны дараа угаарын хий өндөр байвал дахин дуугарна.
- Угаарын хийн хэмжээ 70ррm-200ppm хооронд байвал 5 орчим минутын дараа дахин дуугарна.
- Угаарын хийн хэмжээ 200ppm-ээс их байвал удалгүй дахин дуугарна. Энэ нь угаарын хий аюултай төвшинд хүрснийг илтгэнэ.
- Угаарын хийн мэдрэгчийг тоолгүй өнгөрч болохгүй
эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба