Хүүхэд дөнгөж сэрсэн эхний 3 минут.
Өглөө бүр хүүхэддээ хуваагдалгүй анхаарлыг хандуулан ямар зүүд зүүдэлсэн, сайхан амарсан уу гэх мэт асуултыг асуугаарай. Магадгүй дух нь дээр нь үнсэх, толгойг нь илэх, хамтдаа инээх, хөгжилдөх цагийг гаргаарай.
Хүүхэд Хичээл, цэцэрлэгээсээ тарж ирсэн эхний 3 минут.
Миний хүү өнөөдөр цэцэрлэг, сургууль дээрээ хэнтэй найзлаж, хэнтэй тоглож, юу шинээр сурч, юу юу хийсэн вэ? Тэгээд хийсэн зүйлсийг нь магтаж, урамшуулаарай. Таны хүү таны урмын үгээр дамжуулан илүү ихийг сурч, илүү ихийг хийх хүсэлтэй болох болно.
Хүүхэд унтахаас өмнөх 3 минут.
Орой бүр хүүхэддээ хайртай гэдэг үгийг хэлж заншаарай. Таны хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас дор үнэлэхгүй байх боломжийг та энэ цагаар дамжуулан хүүхэддээ өвлүүлдэг. Жишээлбэл: Миний хүү бүгдээс илүү биш гэхдээ бүгдээс онцгой. Учир нь аавынхаа, ээжийнхээ хайраас болоод чи бүгдээс онцгой шүү.
Та хэрвээ энэхүү 9 минутыг шалтаг гаргалгүй хэрэгжүүлж чадвал таны хүүхэд өөрийгөө хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй гэсэн тэр мэдрэмж, ойлголтыг бүрэн дүүрэн авч аав ээжийнхээ ачаар сэтгэл зүйн хувьд хүчирхэг тэр нэгэн хүн болж өсөх болно. Дэлхий дээрх хамгийн чухал ажилыг хийж буй аав, ээж танд амжилт хүсэе.
Эх сурвалж: Naranbaatar Mike Gurbazar