Орчин үед аяллын үеэрх гар утасны нөлөө, давуу тал үлэмж ихэсжээ. Төлбөр тооцоо хийх, зургийн цомог бүтээх, тэмдэглэл хөтлөх, газрын зураг харахаас эхлээд зайлшгүй чухал хэрэгсэл нь гар утас болжээ. Тэгвэл аяллын үед гар утсаараа үзэсгэлэнтэй, сайн зураг хэрхэн авах зөвлөгөөг хүргэе.
Олон цаг гадуур явахад мэдээж батарей маш чухал. Дээр нь дурсамжаа мөнхлөхөд сайн багтаамжтай, чанартай камертай гар утас авч явах хэрэгтэй. Танд хүүгүй, урьдчилгаагүй зээлээр авч болох Huawei Nova 8i гар утсыг санал болгож байна. 64 мегапикселийн үндсэн камертай, ашиглалтын горимд 40 цаг хүртэл цэнэгээ барьдаг, ердөө 38 минутад 100% хүртэл хурдан цэнэгээ шахдаг уг гар утсыг та Simple зээл ашиглан хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаагүй, хүүгүй зээлээр аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
3. Өнцгөө олох
Архитектур, барилга байгууламж, хотын зураг авахад хамгийн чухал нь өнцөг. Та Эйфелийн цамхгийн зургийг ямар ч уран сэтгэмжгүй, бүтээлч бусаар авбал онцгой зүйлгүй энгийн л нэг төмөр “краказ” харагдах болно. Харин аль өнцгөөс, зургийн тань арын фонт (background) ямар байх вэ зэргийг сайтар бодолцож олон оролдлого хийж үзээрэй. Хэрэв үнэхээр арга эвээ олохгүй бол Pinterest ухаж бусад аялагчид ямар өнцгөөс авсан байна гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй.
4. Арч
Маш энгийн ч хамгийн хэрэгтэй зөвлөгөө. Үргэлж камераа арчих жижиг алчууртай яв. Гар утас халаасанд байх үедээ бохирдож л таарна. Аяллын турш “халтар” камераар зураг авч аялал дууссан хойно галерейгаа ухахдаа бүрзийсэн, толботой зургуудаа харж харамсахгүйн тулд үргэлж камераа арч. Үгүй ядаж цамцныхаа булангаар ч болов арчаарай. Нүдний шил, утасны дэлгэц арчих зориулалттай тусгай арчигчууд ч энд тэндгүй зарагддаг болсон өнөө үед нэгийг аваад цүнхэндээ хийхэд дараа заавал хэрэг болно шүү.
5. Хүн л түүх өгүүлдэг
Арван дөрөв хоногийн урт аяллаас ирэхдээ дүүрэн уул ус, ургамал амьтны зураг авч ирээд сүүлд нь халаглаж суудаг хүмүүс зөндөө. Юу гэх гээд байна вэ гэхээр аль болох өөрийнхөө зургийг, хамтран аялагчдынхаа зургийг авч байгаарай. Гадаад улс оронд танилцсан хүн тань зөвшөөрвөл түүнтэй хамт заавал зураг авахуулаарай. Ер нь олон жилийн дараа та аяллаа эргэн харахад хүний зураг илүүтэйгээр түүх өгүүлдэг. Үгүй ядаж л гэрийн тань зургийн цомогт хүний л зургууд байгаа болохоос 2004 онд Нью-Йоркийн амьтны хүрээлэн дотор авсан усны үхрийн зураг байхгүй нь л тодорхой. Мэдээж байгалийн зураг авах онцгой аялал биш л бол өөрийнхөө, хүний зургийг аль болох их аваарай гэсэн санаа юм шүү.
6. HDR
HDR гэдгийг хүмүүс High Definition Solution буюу өндөр нягтралтай зураг гэж буруу ойлгоод байдаг. Яг үнэн хэрэгтээ энэ нь High Dynamic Range буюу гэрэл сүүдрийг тогтвортой, өндөр чанартай ялгах технологи юм. Хүний нүд гэрэл сүүдрийг маш өндөр чанараар ялгах чадвартай бол гар утасны камер энэ тал дээр маш муу. Харин гар утасны HDR технологи нэвтэрснээр таны авсан зургийг нэмэлтээр олон дахин давтан авч, аль хэсэгт гэрэл илүү байгааг, аль хэсэгт нь сүүдэр туссан байгааг автоматаар шүүн хамгийн сайн хувилбарыг танд гаргаж өгдөг гэсэн үг юм. Гэрлийг тэнцвэржүүлдэг учир орчны зураг, гадаа орчинд хөдөлгөөнгүй зүйлийн зургийг авахад илүү тохиромжтой гэсэн үг.
- Алтан мөч буюу Golden hourЕр нь гадаа орчинд зураг авахад гэрэл, өнгө хамгийн үзэсгэлэнтэй гардаг хугацааг алтан мөч буюу golden hour гэж нэрлэдэг. Энэ нь нар мандах эсвэл жаргахаас өмнөх 1 цагийн хугацаа юм. Энэ мөчид орчны зураг, таны хөрөг (portrait) зурагд хүртэл нэмэлт гэрэл, филтер шаардагдахгүй гайхалтай зураг гарна.
- Гар утсаа сонгох