Компьютер дээр ажилладаг хүмүүс өдөр бүр 10 сая нянтай харьцдаг байна. Энэ нь жорлонгийн суултуураас 400 дахин бохирдолтой байдаг аж. АНУ-ын эрдэмтдийн хийсэн 2000 ажилтныг хамруулсан судалгаагаар ажилтнуудын 2/3 нь компьютерын ард хооллодог байсан бөгөөд үүнээс үүдэн нян үржих таатай нөхцөл бүрддэг нь тогтоогджээ.
Компьютерын гараас бациллус, энтеробактерийн төрлийн нян ихэвчлэн илэрдэг ч антибиотикт (метициллин, ванкомицин) тэсвэртэй нянгууд илэрсэн нь бид өдөр тутмын амьдралдаа нянгийн халдвар авах эрсдэлтэйг тогтоосон байна. Иймд нянгийн тархалтаас сэргийлэхийн тулд компьютерын гарыг ариутгагчтай нойтон сальфеткаар цэвэрлэж, гараа тогтмол угааж, ажлын ширээ, компьютерынхоо гарыг халдваргүйжүүлэх бодисоор тогтмол цэвэрлэж хэвших хэрэгтэй Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.