Хүйтний нөлөөллөөр биеийн арьс, гүний эд, эрхтэнд хэсэг газрын өөрчлөлт илрэхийг хөлдөлт гэнэ. Хүйтний нөлөөллөөр судас агшиж, цус урсахаа байж, бүлэн үүсэж, эд эрхтэн тэжээлээ алдан үхэждэг. Улмаар биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг байна. Иймд осголт хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламжийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэлээ.
Хөлдөлтийн үе шат:
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж:
Урьдчилан сэргийлэлт
Хувь хүний зүгээс дасан зохицох чадвараа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, хувцас хоолоо тохируулах, архи тамхи, мансууруулах хорт зуршлаас ангид байх хэрэгтэй. Мөн ажил амьдралаа зөв зохион байгуулах нь чухал. Түүнчлэн хүйтэн сэрүүн нөхцөлд удаан хугацаагаар ажиллахад гутал, хувцсаа тохируулж өмсөх нь зүйтэй.
Хөлдөлтийн үе шат:
- Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс,улайж хавагнана
- Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайрсан байна
- Мөн цэврүү үүснэ. Хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурч том, том цэврүүнүүд үүснэ
- Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ. Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж:
- Аажим дотроос нь гэсгээх
- Хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5–6 цагийн турш бүлээн жин тавих
- Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх
- Хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх
- Идэвхтэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннд 30–45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байвал зохино
- Эмнэлэгт хүргэх хэрэгтэй.