Манай улсад худалдаалагдаж буй хүүхдийн баярын бэлгэнд 1ш жүүс, 1ш жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1ш шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээг бүтээгдэхүүнд 412гр сахар агуулагддаг байна.
Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг 1 дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг. Иймээс эцэг эхчүүд та бүхаэн сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.ЭМЯ-с гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25гр байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.