Бүсгүйчүүд бид нүүрэндээ ямар бутээгдэхүүн хэрэглэх вэ? Яаж гоё чанга арьстай болох вэ гэж боддог. Харин нүүрний булчингаа дасгалаар чангалснаар хөгшрөлт удааширч, унжилт, далийлт алга болдог талаар ойлголтгүй байдаг.
Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу!!!
Нүүрэнд нийт 50 гаруй булчин байдаг. Хүний нүүрний онцлог янз бүр учир үр дүн нь мөн янз бүрийн хугацаанд гарна. Зарим хүнд 7 хоногийн дотор мэдрэгдэнэ. Заримд нь 14 хоног г.м. Үр дүн нь танаас шууд хамааралтай. Дасгалыг хэр их хийнэ төдий чинээ хурдан үр дүнд хүрнэ.Заавал өдөрт тэдэн удаа гэсэн дүрэм журам байхгүй.Өдөрт хэдэн ч удаа хийж болно.Зав чөлөөтэй үедээ хийгээд байхад үр дүн нь хурдан гарна. Дасгалыг тогтмол хийснээр нүүрний булчин чангарч, давхар эрүү арилж, өргөн царай нарийсдаг.
Нүүрний булчинг ерөнхийд нь 4 хуваана:

- Дух орчимын булчингууд
- Нүдний эргэн тойрондох булчингууд
- Хацрын булчингууд
- Эрүү,хүзүү орчимын булчингууд
Эдгээр булчингууд хоорондоо уялдаа холбоотой байдаг. Нэг хэсэг нь суларч унжихад бусад булчин дээрээ дарж нөлөөлдөг. Ингээд л нэг мэдхэд нүүрний арьс унжиж хөгшин харагдаж эхэлдэг байх нь.
Бид биений өөг харахаараа фитнесс, иог, аэробик, биеийн тамирын дасгал хийе гэж бодогддогтой адил нүүрний хөгшрөлтөө болон нүүрээр таргалалтаа дасгал хийж формонд нь байлгаж болно. Хүн 7 хоногт 1-2 удаа заал авч сагс, теннис тоглоход бие хөнгөрч сайхан формтой байдагтай яг адил. Нүүрний йог нь гадаад төрх байдлыг өөрчилж болох шилдэг арга юм. Дасгалууд нүүрний булчингийн ажиллагааг сайжруулж, арьсны эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж улмаар арьс тэнийж эхэлдэг. Дасгалуудыг хийхэд хамгийн хялбар бөгөөд тусгай тоног төхөөрөмж шаардагдахгүй. Дасгалуудыг ажил дээр, гэртээ хийж болохоос гадна суугаа, хэвтээ, зогсоо байдалд ч хийх боломжтой.
Мөн бүсгүйчүүд маань дасгал хийснээр нүүр улам томорч булчинлаг болохгүй юу гэж асуудаг,тийм зүйл огт байхгүй, жишээ нь та гарын булчингаа хөгжүүлхийн тулд хүнд төмөр өргөдөг бол мэдээж бид нүүрээрээ төмөр өргөхгүй нь ойлгомжтой ,нүүрний дасгалууд хөнгөн бөгөөд байнгын ажилгаатай байлгаж сулралт, таргалалтаас хамгаалсан дасгалууд байдаг.
Эх сурвалж: Emch.mn