1. Удаан хугацааны туршид Д витамин ихээр дутагдсанаас хоол боловсруулах замаас кальций, фосфорын шимэгдэлт буурч улмаар өсч буй бие махбодийн яс зөөлрөх өвчнийг сульдаа/рахит/rickets гэнэ. Д витамин дутагдахад хоол боловсруулах замаас нийт кальцийн ердөө л 10-15хувь нь цусанд шимэгдэнэ.
2. Иймд өсөлт хоцрох буюу хүүхдийн жин, өндөр хэвийн хэмжээнээс бага байх, булчин сулрах, яс зөөлөрч хэлбэр дүрсээ алдах (дөрвөлжин толгой, майга эсвэл Х хөл, бугуй, шагай, өвдөгний үеэр бүдүүрэх, хавирганы яс-мөгөөрсний үе бүдүүрэх – сампингийн эрхний шинж) нь энэ өвчний үндсэн шинж юм.
3. Булчин суларч яс зөөлөрснөөс шалтгаалан хүүхэд мөлхөх, хөлд орох нь хоцрох, суух болон явахад хөл нь өвдөх, сүүн шүд цоорох шинжүүд илэрнэ. Цусан дахь кальцийн хэмжээ хэт багассанаас булчингийн таталт илэрч болно. Түүнчлэн сульдаатай хүүхэд өвчлөмтгий байхаас гадна аливаа өвчнөөр илүү хүнд өвчилдөг.
4. Дан хөхөөр хооллодог хэрнээ Д витамин уудаггүй, агаар салхинд гардаггүй, дутуу төрсөн, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй, бор арьстай, элэг ба бөөрний хүнд өвчтэй, уналт таталтын эм (үүнд люминал буюу фенобарбитал орно), гормон байнга хэрэглэдэг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх нь рахитаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болно.
5. Хүүхэд 2 нас хүртлээ рахитаар өвчилж боловч 3-6 сартай хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй.
6. Рахитаас урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсний хугацаанд пренаталь витамин тасралтгүй уух, гүйцэт төрсөн бол 14 хоногтойгоос, дутуу төрсөн бол төрсөн өдрөөс нь Д3 витаминыг хоногт 400 олон улсын нэгж/междунароная единица/international unit-ээр өдөр бүр 3 нас хүртэл нь уулгах хэрэгтэй. Харин Д2 витамины идэвх Д3 витамины идэвхийн 30хувь-тай тэнцэх тул 3 дахин өндөр тунгаар буюу 1200 нэгжээр уулгана. Спирт агуулсан бэлдмэлүүдийг хүүхдийн эрүүл мэндэд хортой тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорилгодог. Түүнчлэн 6 сартайгаас нэмэлт хоолонд оруулж өдөрт 2 аяга сүү, түүнтэй тэнцэх сүүн бүтээгдэхүүн идүүлэх шаардлагатай.
7. Д витамин хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлаатай бөгөөд бага насандаа Д витамин байнга уух нь уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлж цаашид сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог.
8. Д нь тосонд уусдаг витамин бөгөөд энэ нь бие махбодид хуримтлагддаг гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнээс загас Д аминдэмээр баялаг бөгөөд өндөгний шар, үхрийн элэгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд энэхүү аминдэм агуулагддаггүй.
9. Олон найрлагатай (мультивитамин) сонгохдоо Д витамины агууламжийг нь харах ёстой. Д витамины тун бага тохиолдолд хоногийн хэрэгцээг нь хангахын тулд заавраас нь ихээр уулгах нь бусад витамины тун ихсэх (ялангуяа А) аюултай. Илүүдэл жинтэй/тарган, таталтын эсрэг эм байнга уудаг, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гадаа гарах боломж хомс, элэг бөөрний архаг өвчтэй хүүхдэд эмч илүү өндөр тун бодож зөвлөдөг.
10. Сүүлийн жилүүдэд цэцэрлэг сургуулийн насныхан зурагт, компьютер, видео тоглоом тоглох нь эрс ихсэж гадаа тоглох нь багассан, цэцэрлэг/сургууль руугаа, гэртээ алхаж очихын оронд машин автобусаар явах болсон, сүүний оронд ундаа жүүс уух болсон зэрэг шалтгаанаар тэдэнд ч рахитын шинж илрэх болсныг хөгжсөн орнуудын хүүхдийн эмч нар анхааруулж байна.
Эх сурвалж: Эмч.мн