Бие махбод эрдэсийн дутагдалд маш мэдрэмтгий бөгөөд үүнээс үүдэн нүдэнд харагдахуйц өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Тухайлбал...
Үс, хумс хэврэгшиж, хугарч гэмтэх: Эдгээр шинж нь В амин дэм, кальци дутагдалтайг харуулж байдаг. Магадгүй танд эдгээр шинж байгаад, эрдэсээ нөхөлгүй энэ хэвээр үргэлжилбэл амархан ядарч сульдах, ясны сийрэгжилт зэрэг эрсдэлийг дагуулдаг байна.
Хөлийн шөрмөс болон зовхи татах: Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж байдаг. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаагаар хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг бүр л батлагдаж байдаг.
Мөн Батга гарах, арьс хуурайших, булчин сулрах, сандрамтгай болох, арьсан дээр янз бүрийн жижиг ургацаг гарах, нөсөө үүсэх, ам цангах зэрэг нь кали дутагдсаны шинж байж болдог.
Сэтгэл түгших, мартамхай болох, биеийн дулаан буурах, үс унах, нойр муудах, шуугианд хэт мэдрэмтгий болох нь магни дутагдсанаас үүдэн бидэнд мэдрэгдэж болох шинжүүд юм.
Ил үүссэн шарх удаан эдгэх, үс салаалах, хумсанд цагаан толбо үүсэх: Энэ нь цинк дутагдсаны шинж байж болдог.
Хоолонд дургүй болох, яс янгинаж өвдөх, ядарч сульдах, мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх: Эдгээр нь мөн л Фосфор дутагдсаны шинж байх магадлалтай юм.
Хумс хугарах, арьс цайх, өтгөн хатах, хэл хорсох, цус багадах: төмөр дутагдвал эдгээр шинжүүд мөн илэрч болдог.