Цасан дээр туссан нарны туяа зуны нарнаас илүү хортой бөгөөд цастай өдөр нарны шил заавал шүүх гурван шалтгааныг дор дурдъя.
1.Хэт ягаан туяанаас хамгаална
Нарны хэт ягаан туяа хүний арьс болон нүдэнд сөрөг нөлөөтэй гэдэг. Иймээс ч бид нарны тос түрхэж арьсаа хамгаалдаг бол нүдээ хамгаалах арга нь нарны шил. Ингэхдээ та UV protect буюу нарны хамгаалалттай шилийг сонгож байхыг зөвлөе. АНУ-ын хараа судлалын холбооноос хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн 80 хувь нь зуны улиралд нарны шил зүүдэг бол өвөл энэ тоо 26 хувь болон буурдаг аж. Гэтэл зун болон өвлийн улирал тэр бүү хэл бүрхэг, бороотой өдөр ч нарны хэт ягаан туяа байсаар байдаг.
2.Хуурайшилтаас хамгаална
Хүйтний улиралд агаар хамгийн бага чийгшилтэй байдаг бөгөөд цас орж байхад нүд чинь хуурайших магадлалтай. Манай орон шиг хуурай, сэрүүн уур амьсгалтай газар салхинаас хамгаалж, нүдээ хуурайшуулахгүй байхын тулд нарны шилийг зүүж хэвших нь зүйтэй.
3.Алсын харааг илүү тод болгоно
Цас нь хурц гэрэл үүсгэж байдаг учир харааны мэдрэмжтэй холбоотой асуудал үүсгэж болно. Цас орж байхад нарны шил зүүх нь хурц үзэмжийг багасгаж, үзэгдэх байдлыг сайжруулж, объектуудыг илүү тод харагдуулах давуу талтай.
Эх сурвалж: GoGo.mn