Аялалд гарахаар зэхэж байна уу ? хэрэгтэй зүйлсээ бэлдэж байна уу ? Хүн хэдийгээр аялалдаа маш их бэлдсэн ч зарим зүйлсийг мартаж өнгөрөөх тохиолдол элбэг байдаг. Тиймээс таны мартсан байж болох хэдэн зүйлсийг сануулъя
Юниверсал залгуур
Таны суусан галт тэрэг эсвэл зочид буудлын өрөөн цахилгааны оролт нь ганцхан , эсвэл хана дээрх оролтонд таны цахилгааны хэрэглэгч, залгуур орохгүй байх тохиолдол гарах үед бэлэн байх нь хэзээ ч илүүдэхгүй.
Зөөврийн цэнэглэгч
Аяллаар явж буй үед утасаа хэрэглэх тохиолдол санаснаас ч их гарах болно. Газрын зураг , гэр бүлтэй найз нөхөдтэйгөө холбоо барих , зураг бичлэг хийх зэрэг нь таны бодсоноос ч ихээр утасны цэнэг хэрэглэх болно. Тиймээс ч та зөөврийн цэнэглэгч авсан эсэхээ шалгаарай.
Уруулын вальзам
Аяллаар явж байгаа үел цаг агаарын байдал гэнэт өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл юм. Энэ үед хүний уруул хатаж улмаар зүсэгдэх магадлалтай байдаг. Жижиг хэдий ч чухал зүйл шүү.
Хурууны лент ба өвчин намдаагч
Дээр дурдсанчлан цаг агаарын байдал , халуун нар , урт аялал зэргээс шалтгаалан толгой өвдөх , санаандгүй байдлаар хуруугаа зүсэх тохиолдолд та бэлтгэгдсэн гэсэн үг.
Нарны болон шумуулны тос
Халуун орон , дулаан газарлуу авах гэж байгаа аялагч таны хувьд хамгийн энгийн бөгөөд хамгын чухал мартаж болохгүй 2 зүйл бол энэ юм.
Бэлэн мөнгө ба олон улсын карт
Бэлэн мөнгө ба валют байхад хангалттай гэж бодож байна уу ? Аялалдаа та мөнгөн дүн тооцоолж гаргасан ч яг төлөвлөгөөний дагуу бодогдох нь ховор байдаг. Тиймээс ч та олон улсын карттай бол авж явахад илүүдэхгүй.
Шүдний сойз
Гар доорх хамгийн энгийн бөгөөд хамгийн их мартдаг зүйл бол шүдний сойз билээ. Аялахаар зэхэж буй хүмүүсийн 50% нь шүдний оо ба сойзоо мартдаг гэсэн судалгаа бий.
Аялалын том үүргэвч
Мэдээж энэ бүхнээ багтаах үүргэвч чухал. Тэр дундаа аяллын зориулалттай үүргэвч хэрэгтэй. Багтаамж ихтэйгээс гадна үүрээд явахад биед амар чанар сайтай үүргэвч байвал зүгээр байдаг.
Аяны хэрэгслийн дэлгүүрүүдийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Бид 24 цагийн турш танд мэдээлнэ.
Бид 24 цагийн турш танд мэдээлнэ.