Наадам гэхээр бөх, морь, сур харваа, мэдээж сайхан наадмын хуушуур санаанд орж байна. Наадмын хуушуур янзтай шүү. Та бүхэндээ гэртээ хурдан хийж болох наадмын хуушуур хийх аргыг бэлтгэлээ.
- Эхлээд гурилаа халуун бүлээн усаар шингэвтэр зуурна. 30 минутаас, 1 цаг орчим дарна. \Гурилаа их амраах тусмаа зүгээр 4 цаг орчим\
- Махаа машиндаад, юмуу гараар жижиг хэрчиж татна. Татсан махаа өөрийн дураар амтална. Махандаа бага зэргийн бүлээн ус хийгээд, шүүс нь ялгархааргүй болгож хутгана.
Бөөрөнхий хуушуур хийх бол.
- Гамбанз, элдүүр, гараа тослоод гурилаа ижил хэмжээтэй тасалж бэлдээд, гараараа бага зэрэг хавтгайлна. Дараа нь махаа хийж бууз шиг чимхээд гараараа зөөлөн дарж хавтгайлж байгаад элдэнэ. Элдэхдээ голоос нь тал талруу нь элдэнэ. Нэг талаас нь элдвэл мах нь бүлтрээд гараад ирнэ ээ.
- Шараад гаргахдаа тосыг нь сайн шүүж аваад саванд хийгээд битүү таглана. 10 Минут орчим дарна.
Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай.