Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн 9 дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр 7 хоногтоо 300 хүн вакцин хийлгэж байсан бол 1,800 болж 6 дахин нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Өөрийн харьяалал дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хандаж Хепатит В вирусын эсрэг сайн дурын дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдаарай.
Нийслэлийн 9 дүүргийн дархлаажуулалтын цэгүүд:
- Баянзүрх дүүрэг: 10-р төв,
- Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
- Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
- Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.
2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдаг.
- Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
- Хайсан бүхнээ асуу. Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.
- Хайсан бүхнээ асуу. Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.
Эх сурвалж: Элэг бүтэн монгол