Хуримын сартай холбогдуулан та бүхэнд ямар ямар хурим байдаг талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
- Даавуун хурим: Гэрлэснээс хойш жилийн дараа тэмдэглэдэг. Эрээн даавуугаар хийсэн хувцас бэлэглэдэг ёстой.
- Модон хурим: 5-н жилийн дараа тэмдэглэдэг. Модоор хийсэн янз бүрийн эд зүйл бэлэглэдэг.
- Зэсэн хурим: 7-н жилийн дараа тэмдэглэдэг. Хосууд бие биедээ зэсэн зоос бэлэглэдэг. Энэ нь цаашид аз жаргалтай амьдрахын бэлэгдэл юм.
- Төмрөн (цагаан) хурим: 8-н жилийн дараа тэмдэглэнэ. Нимгэн цагаан төмрөөр хийсэн гал тогооны сав суулга бэлэглэдэг.
- Сарнайн хурим өдөр: Гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 10-н жилийн дараа тэмдэглэнэ. Мэдээж сарнай бэлэглэнэ.
- Шилэн хурим: 15-н жилийн дараа тэмдэглэнэ. Хосуудын харьцаа шил мэт тунгалаг байхыг бэлэгдэж зөвхөн шилэн эдлэл бэлэглэнэ.
- Шаазан хурим: 20-н жилийн дараа тэмдэглэнэ. Шинэхэн шаазан сав суулга, идээ зууш бэлтгэнэ. Хуучнаас юу ч үлдээгүй нь тодорхой.
- Мөнгөн хурим: 25-н жилийн дараа сүй тавьсан алтан бөгжтэй зэрэгцүүлэн мөнгөн бөгж зүүдэг.
- Сувдан хурим: 30-н жилийн хамтын амьдралын дараа нөхөр нь эхнэртээ 30-н сувдтай, сувдан хэлхээ бэлэглэнэ.
- Бадмаараг хурим: Хамтын амьдралын 40 дэх жилд тэмдэглэнэ.
- Алтан хурим: 50-н жилийн дараа тэмдэглэж гэрлэлтийн алтан бөгжөө шинэчилдэг.
- Бриллиантан хурим: 60-н жилийн дараа тэмдэглэнэ
- Өнөр баян хурим : 70 жил амьдарсан хосын баяр.
- Хаан хурим: Насан эцэслэтлээ хамт амьдарч, 75 жилийн ойн дээрээ л хуримыг тэмдэглэдэг гэнэ
Хурим найрын бүх мэдээллийг нэг дороос 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.