Хүний амьдралд тохиох хамгийн нандин, аз жаргалтай мөчүүдийн нэг бол яахын аргагүй хурим байдаг билээ. Нийт хуримаа хийх гэж байгаа хосууддаа зориулан ядам хураандаа хуримын бөгж яагаад зүүдэг талаар танилцуулж байна.
Ядам хуруунд яагаад хуримын бөгж зүүдэг вэ?
Ядам хуруунд яагаад хуримын бөгж зүүдэг вэ?
- Эрхий хуруу: Эцэг эх
- Долоовор хуруу: Ах эгч
- Дунд хуруу: Та өөрөө
- Ядам хуруу: Заяаны хань
- Чигчий хуруу: Үр хүүхэд
Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.
- Та дунд хуруугаа нуглаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг гэхдээ дунд хуруу нугалаастай байгаа гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.
- Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байдаг. Хүн төрөх нь үнэн үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учираас эрхий хуруу салж байна.
- Харин одоо ах эгч дүүг төлөөлж байдаг долоовор хуруугаа салгаад үз. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдарлаа зохиохоор таныг орхин явахыг сануулж байна.
- Үр хүүхдийн билэгдсэн чигчий хуруу ч бас салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг хүүхэд тань ч эрт орой хэзээ нэгэн цагт таныг орхин одно.
- Хамгийн сүүлд заяаны ханийн билэгдэл болсон ядам хуруугаа салгаад үздээ.Та ядам хуруугаа салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу. Тийм ээ ганцхан заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримийн бөгж зүүдэг домтой.
Удахгүй хуримаа хийх гэж байгаа бүх хосууддаа баяр хүргэе
Хурим найрын сар эхэллээ бүх мэдээллийг нэг дороос 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.