Ойрын үед хур бороо их орж байгаатай холбогдуулан шил арчигчийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Шил арчигчийг сонгохдоо юуны түрүүнд тухайн машины үйлдвэрлэгчээс заасан хэмжээг мэдэж байх ёстой ба үүнийг голдуу инчээр илэрхийлсэн байдаг. Хийх ёстой хэмжээнээс илүү уртыг худалдаж авбал зах хэсгээрээ хөндийрөх, ажиллуулах үед шилний дээд хязгаараас давж дээвэр дээгүүр гарч хөндийрөн муу арчдаг.
Иймээс таарсан хэмжээтэйг сонгох хэрэгтэй. Яг таарсан хэмжээтэй байхгүй бол 1-2 инч богиныг хийхэд арчих талбай тийм ч их багасаад байхгүй. Харин ч хурдан түвэггүй арчиж байгаа мэт болно.
Сүүлийн үед гарч байгаа хуванцар биетэй шил арчигч нь дуу чимээ багатай бөгөөд өвлийн улиралд нугасанд нь ус ороод хөлдөж гацахгүй сайн талтай. Ийм шил арчигч авахдаа аль болох нумарсан хэлбэртэйг авах нь зүйтэй.
Төмөр рамтай шил арчигчийн резиний 2 талын ховилоор гүйх хос нарийн цагаан төмөр нь 2 захдаа сугарч гаргалгүйгээр резинээрээ хязгаарлагдсан байх ёстой.
Сайн нягталж харвал муу арчигчийн нэг тал задгай байх бөгөөд хэсэг хугацаанд хэрэглэсний дараа задгай тал руугаа цагаан төмөр нь сугарч гарснаар резин нь биегүй болж хөндийрдөг.

Автомашин засвар, сэлбэг хэрэгсэл худалдаалдаг газруудын мэдээллийг нэг дороос 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.