Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн туршилтын үр дүнд нэг аяга кофе нь бидэнд байдаг “бор” өөхийг идэвхжүүлэхэд шууд нөлөөлдөг аж.
Бор өөх гэж юу вэ ?
Хүний биенд 2 төрлийн өөх байдаг ба үүнийг бор ба цагаан өөх гэж нэрлэнэ. Харин бор өөх буюу “сайн” өөх нь хүний биен дэх тэжээлийг задалж энерги болон дулааныг ялгаруулах үүрэгтэй байдаг. Цагаан өөх нь хүний биен дэх илүү калоригаас бүрдсэн өөх юм. Энэхүү цагаан өөх нь ихэссэнээр хүний биеийг сахарын өвчин , таргалалт зэрэгт хүргэдэг бол , бор өөх хүний биеийн галбирийг хадгалж , тохирсон жинтэй байдал тусалдаг.
Нэг аяга кофе хэрхэн бор өөхөнд нөлөөлөх бэ ?
Их британи улсын Ноттинхам их сургуулийн Доктор Профессор Майкл Саймондс ба түүний баг кофеинд агуулагдах молекул бор өөхний эсэнд хийсэн туршилт нь бор өөхний UCP1 элементийн хэмжээг нэмэгдүүлж эд эсний бодисын солилцоог эрчимтэй нэмж байгааг нээн илрүүлсэн байна.
Эх сурвалж: https://www.medicalnewstoday.com/articles/325554.php