Манай мэдээллийн санд бүх төрлийн сургалтын төвүүд, тогооч, нарийн боовчин бэлтгэх сургалтын төвүүдийн мэдээлэл шинэчлэгдээд байна.
Шоколадтай фондю:
Орц, найрлага:
• 200 грамм шоколад
• 100 мл зөөхий
• жимс (дуртайгаа, хүссэн хэмжээгээр)
Хийх зааварчилгаа:
1. Шоколадаа төмөр саванд хийн буцлам халуун усан дээр барьж хайлуулна. Дээр нь зөөхийгөө нэмээд сайтар хольж хутга.
2. Хүн тус бүрт зориулсан шил болон шаазан аяганд хувааж хийн жимс, жимсгэнийг таваглана. Аманд багтахаар хэрчиж бэлтгэсэн жимс, жимсгэнийг сэрээ эсвэл савхаар хатган шоколадтай фондюндээ дүрж идээрэй.
3. Мөн шоколадыг царцаахгүйгээр барьж байхаар дороос нь зориулалтын лааны тусламжтай төөнөдөг фондюгийн саванд хийвэл илүү гоёмсог, өвөрмөц байх болно.
Шоколадтай бялуу
Орц, найрлага:
• 100 грамм гурил
• 100 грамм шоколад
• 100 грамм элсэн чихэр
• 50 грамм цөцгийн зөөхий
• 3 өндөг
• 1 цайны халбага сода
• 1 шил “Нутелла” самартай, шоколадны крем
Хийх зааварчилгаа:
1. Масло, шоколадаа хайлуулаад хооронд нь холино.
2. Өндөг, элсэн чихрийг хооронд нь уусгана
3. Өндөгтэй бэлдмэл дээрээ гурилаа бага багаар цацаж, тасралтгүй хутгаж зуураарай. Зуурмаг өтгөвтөр болох ёстой.
4. Хөрч, бүлээтсэн шоколад, маслоны хайлмаг дээр гурилынхаа зуурмагийг хийж, сода нэмнэ. Богино долгионы зууханд өндөр тохируулга дээр нь таван минут жигнэх хэрэгтэй. Бэлэн болсон бялууг хөндлөнгөөр нь гурван хэсэг зүснэ.
5. Үүний дараа бялуу болгон дээр “Нутелла” крем түрхэж, давхарлаад, дахин битүү бүрээд үйрмэг шоколад цацаж чимэглээрэй.
Хаяг байршил, цагийн хуваарь, утасны дугаарын мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.