Зугаатай өдрүүд ганцхан зун л байдаг гэж үү. Улирал алгасалгүй амарч, зугаалж, алжаалаа тайлж, зугаацаж, найз нөхдөөрөө хөгжилдөх боломж зөндөө байна. Өвлийн улиралд зугаацах ганц боломж нь кино үзэж, нэг газар суух биш болжээ. Залуус ууланд авирч, фитнесс, бүжгийн клубуудэд хамрагдаж өвлийг ч үр дүнтэй өнгөрөөж байна. Тэгвэл гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо өвлийн улирлыг ч зугаатай өнгөрөөх боломжтой газруудыг танилцуулж байна.
1. НОХОЙ ЧАРГАНЫ АЯЛАЛ
Өвлийн улиралд л үзэх боломжтой аялалуудын нэг бол нохой чаргатай аялал. Нийслэлээс холгүй хэд хэдэн газарт нохой чарганы аялал хийдэг болсны нэг нь "Нохой чарга, Болорын агуй үзэх аялал" юм. Энэ аялал амралтын өдрөөр нохой чаргаар Монгол хүний заавал үзэх ёстой газар болох Болорын агуйд очиж, үзэх боломжтой юм. Алескын хаски үйлдвэрийн нохой чаргаар энэ аяллаар голын эрэг дагасан мод хадтай уулын сүрлэг үзэмж, сэнгэнэсэн агаар, уур савссан голын халгиа гээд өвлийн байгалийг тольдох боломжтой юм. Энэхүү аялал нь өдөрт нийт 45 нохойгоор нэгэн зэрэг зургаан чаргаар 35 хүнийг аялуулдаг байна. Нэг чарганд 5-8 нохой байдаг бөгөөд нохой чарганы аяллын дараа Монгол гэрт халуун хоол цайгаар зочлуулж, уулын бэл хөндийгөөр хунгарласан цасаар хөгжөөнт тоглоом тоглож наадан амралтын өдрөө хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн нохой чаргаар аялаад өдрийн хоолоо идсэний дараа Монгол хүний заавал үзэх ёстой газруудын нэг болох Болорын агуй руу дөрвөн км-ийн эрдэнэс хайхаар явган аялал хийдэг байна. Улаанбаатарын Байгалын түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Болорын агуйгаас олдсон олдворууд байдаг. Тэгвэл эрдэнэс олборолдог агуй гэж ямар байдагийг энэ аяллаас үзэж мэдэх боломжтой ажээ.
2. ТАХЬ, БУГА АН АМЬТАН ҮЗЭХ ЭКО АЯЛАЛ
Хустайн байгалийн цогцолборт газарт тахь, буга, ан амьтан үзэх эко аялал зохион байгуулдаг хэд хэдэн газар байдаг. Энэ аялалд оролцсоноор эх орны байгаль, цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэхээс гадна ууланд авиралт, алхалт хийж дасгал хөдөлгөөн ч болох юм. Хамгийн гол нь таны оюунд болон бие махбодид хийх том хөрөнгө оруулалт байх болно.
Улаанбаатар хотоос 54 километрийн зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог хэмээх газар тус цогцолбор байрладаг. Гэр бүл, найз нөхдөөрөө агаарт гарангаа Цонжинболдог цогцолборт байрлах музейг үзэн, ойрхон байрлах амралтын газруудад амрах боломжтой. Жижиг онгоцны танилцах нислэг хийх боломжтой Нислэг төв байрладаг.
Их хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед Нийслэлд хамгийн ойр уулын алхалт хийж, агаарт гарах боломжтой газар бол БОГД УУЛ юм.

3. ЦОНЖИНБОЛДОГ

4. БОГД УУЛ
Их хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед Нийслэлд хамгийн ойр уулын алхалт хийж, агаарт гарах боломжтой газар бол БОГД УУЛ юм.
УЛААНБААТАР ХОТТОЙ ОЙРХОН АМРАЛТЫН ГАЗРУУД, ЭХ ХҮҮХДИЙН АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ. ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ 19001950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ 24 ЦАГИЙН ТУРШ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭНЭ.