Нарны гэрэл коронавирусийн эсрэг байгалийн маш сайн халдваргүйжүүлэгч болж байгаа. Тиймээс угаасан хувцсаа наранд хатаан гэртээ агаарын солилцоог сайн хийх хэрэгтэйг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дарга зөвлөв.
Тэрбээр "Нарны гэрэл бол маш сайн коронавирусийн эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч гэж үзэж байгаа. Ийм учраас нарны гэрлийг ашиглаж, гар нүүрний алчуур, ор дэрний даавуугаа гадаа наранд тави х, угаасан зарим хувцсыг наранд хатаах цонх саваа сайн онгойлгох.
Ялангуяа 30 минутын хугацаанд 10-15 минут агаарын сэлгэлт хийх нь бол коронавирусийн халдварын шүлсэн дотор байгаа тэр вирусийг гадагшаа гаргах ийм үр дүнтэй агаарын солилцоо байдаг учраас нарны гэрэл, агаарын солилцоог сайн байх нь үр дүнтэй арга гэдгийг та бүхэнд зөвлөн хэлье.
ШУУД ЛАЙВ ҮЗЭХ