Өглөө 9 цагт ажилдаа бэлэн байхын тулд их хотын иргэд бид нэлээд эрт босох шаардлагатай болдог шүү дээ. Гэвч өдөр бүр эрт босох нь хэн хүний хувьд хэцүүхэн даваа байдаг. Тэр тусмаа өмнөх шөнө нь оройтож унтсан тохиолдолд. Гэхдээ таны өглөөг илүү сэргэг болгох хэд хэдэн арга бий.
Орныхоо хажууд баглаа цэцэг тавиарай
Харвардын эрдэмтэд өглөө сэрээд баглаа цэцэг харах нь хүний сэтгэл санааг өргөж, илүү аз жаргалтай болгодгийг тогтоосон байна. Магадгүй энэ аргыг өдөр бүр хэрэглэх нь бага зэрэг “үнэтэй” тусч болох юм. Тиймээс таримал цэцгийг орныхоо дэргэд байрлуулахыг зөвлөж байна.
Өрөөндөө байгалийн гэрэл оруул
Нарны гэрэл нь сэрүүлэгтэй цагнаас ч илүү сэргээх увидастай бөгөөд гэрлийн долгион нь таны тархийг идэвхижүүлэх болно. Тиймээс хөшигөө завсартай үлдээгээд унтаарай.
Сэрүүлэгнийхээ дууг өөрчил
Нэгэн хэвийн хангинасан сэрүүлэгний дуу таныг өглөө бүр залхаадаг уу? Тэгвэл сэрүүлгээ утсан дээрээ тавиад огт өөр дуугаар сэрээрэй. Сүүлийн үеийн хит эсвэл Биеонсе, Бритни гээд дуртай дуучны тань цоглог хэмнэлтэй дуу байвал таны өглөө илүү хөгжилтэй байх болно.
Өглөө босоод ахиухан ус уу
Өглөөд хүйтэн бүлээн ус уух нь таны нойрмог байдлыг үлдэн хөөх болно. Мөн эрүүл мэндэд ч тустай. Цэвэр ус ууснаар тархи бүрэн сэргэж, идэвхтэй ажилладаг байна.
Жүржийн үнэр таныг сэргээнэ
Орныхоо хажууд жүрж, нимбэг мэтийн цитрусын төрлийн жимс тавиад хоноорой. Жүржийн хурц үнэр таны тархийг дор нь сэргээх болно. Мөн өглөөд шүршүүрт ордог бол жүржийн үнэртэй биеийн шингэн саван худалдаж аваарай.
Дурласан хүнээ бодоорой
Магадгүй та хэн нэгэнд дурласан эсвэл дөнгөж болзож эхэлж байгаа бол өглөөг хайртай хүнээ бодож эхлүүлээрэй. Сэтгэл зүйн хувьд таныг шууд л өргөх болно. Түүнийхээ зургийг эсвэл өгсөн бэлгийг нь орныхоо хажууд тавиарай.