Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжийг дэмжсэн таатай ажлын орчинг бүрдүүлэх нь ажиллаж буй хүмүүстээ ээлтэй төдийгүй тухайн байгууллагын ирээдүйн амжилт, цаашлаад том зургаараа эдийн засаг, нийгэмд эерэг үзүүлэлтийг авчирдаг аж. Иймд байгууллагын соёлыг дэмжих сарын хүрээнд хамт олныхоо дунд таатай уур амьсгал, зөв зүйтэй соёлыг бүрдүүлэх аргуудыг танилцуулж байна.
САНАЛ СЭТГЭГДЛЭЭ ХАРАМГҮЙ ХЭЛЭХ
Ялангуяа та удирдах ажилтан бол үүнийг сайтар анхаараарай. Ажилтнуудынхаа гүйцэтгэсэн ажлыг тогтмол хянаж, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг байнга хэлдэг байх нь чухал. Учир нь хэнд ч гэсэн зөвхөн даалгасан ажлыг гүйцэтгэдэг бус, сурч хөгжих боломжтой ажлын байр таалагддаг. Хийсэн ажил нь болж байгаа эсэх нь мэдэгддэггүй газарт ямар ч хүн удаан тогтдоггүй. Судалгаагаар эргэх холбоо сайтай, ажилдаа үнэлэлт дүгнэлт байнга сонсдог ажилтнуудын 68 хувь нь сэтгэл хангалуун байдаг нь тогтоогджээ.
Жишээ хэлэхэд, дэлхийн ажиллахад хамгийн таатай компаниудын нэг, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 7 сая үйлчлүүлэгчтэй Edward Jones компани ажилтнууддаа менторинг буюу чиглүүлэх хөтөлбөр санал болгодог бөгөөд шинэ ажилтнууд нь компанийн төдийгүй салбарын шилдгүүдтэй хамтран, тэднээс суралцах боломжтой байдаг гэнэ. Үүнээс гадна ажилтнууддаа ажиллаж буй төсөл, мэргэшиж буй салбарт нь эзэмшил хувьтай болгох, хамтрагч болох боломжоор бүрэн хангадаг гэнэ.
САЙХАН УУР АМЬСГАЛ БҮРДҮҮЛЭХ - “БАЯРЛАЛАА” БА “УУЧЛААРАЙ”
Ажлын эрчийг нэмэгдүүлж, уур амьсгалыг сайжруулахад хамт олны эерэг харилцаа хамгийн чухал. Мэдээж хамт олон дунд таарамжгүй харилцаа үүсэх, маргах, үл ойлголцох асуудал нэгээр тогтохгүй гарна. Тийм үед өөрийн бурууг хүлээж уучлалт гуйж сурах, эргээд нэгийнхээ уучлалыг хүлээн авч уучлах нь чухал.
Яг үүнтэй адил, хэн нэгэнд баярласан бол талархлын үгээ чин сэтгэлээсээ марталгүй хэлж байгаарай. Таны хэдхэн секунд гарган хэлсэн чин сэтгэлийн “баярлалаа”, “уучлаарай” гэдэг үг илүү тайван, аз жаргалтай, үр бүтээмжтэй ажлын орчинг бий болгох нь маргаангүй.
ЭРҮҮЛ МЭНД НЭГДҮГЭЭРТ!
Ажлын ачааллаас үүдэн хүмүүс заримдаа эрүүл мэндээ үл хайхрах нь бий. Ялангуяа оффисын ажилтнуудад удаан цагаар сууснаас болж таргалах, хөдөлгөөний дутагдалд орох, цаашлаад төрөл бүрийн өвчнөөр өвдөх магадлалтай байдаг. Иймд нэг дор удаан шигдэж суухыг багасгасан ажлын орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Ид шидийн ширээ хэмээн нэрлэгдэх болсон зогсоо өндөр ширээнүүдийн талаар та дуулсан уу? Зогсоогоор ажиллахад зориулсан эдгээр ширээнүүд нь бага боловч калор шатааж, нуруу, хүзүү өвдөхийг багасгахаас гадна ажлын бүтээмжийг ихэсгэх "ид шидтэй" гэнэ. Зарим байгууллагууд, ажилтнуудаа тогтмол цагуудад ширээнээсээ босож, дасгал хийхийг үүрэг болгосон байдаг шүү дээ.
Мөн ажилдаа ирж очихдоо дугуй унах буюу алхдаг ажилтнуудаа магтаж урамшуулж байгаарай. Тэд бусдадаа үлгэр дууриал болж, байгууллага тэр чигтээ “эрүүлжих” алхмыг хийж байна гэсэн үг.
АМТТАНААР ДАЙЛАХ, БАЯРЛУУЛАХ
Ядарсан, хэт ачаалалтай үедээ амттанаар дайлуулах дургүй хүн байхгүй л болов уу. Тэр дундаа гэнэтийн бэлэг хамгаас сайхан. Хамтран ажиллагсдаа төрсөн өдрөөр нь эсвэл бусад тэмдэглэлт өдрүүдээр баярлуулах нь тэдэнд маш таатай, дотно мэдрэмж төрүүлж, улмаар ажлын байранд халуун дулаан уур амьсгалыг нэмдэг. Заавал тэмдэглэлт өдрөөр ч биш, халуун өдөр зайрмаг, хүйтэн ундаагаар дайлах зэрэг жижиг алхмуудыг байнга биш ч хааяа нэг хийж дадаарай.
ХАМТДАА СУРАЛЦАЖ ХӨГЖИХ
Ихэнх хүмүүс зүгээр л нэг “ажиллах” зорилгоор ажилд явдаггүй. Тэд шинэ зүйлийг сурч мэдэхээс гадна байгууллагатайгаа хамт хөгжихийг хүсдэг. Тиймээс та ажлын эргэн тойрныхондоо хамтдаа сурж хөгжих орчинг бүрдүүлж, өөрийн чадах зүйлсээ зааж туслаж байгаарай. Энэ нь тэдний бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлаа илүү сэтгэлээсээ хийдэг болоход нөлөөлөх болно. Судалгаагаанаас үзэхэд, ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлдэг миллениалууд буюу 18-35 насныхны ажлаасаа гардаг хамгийн нийтлэг таван шалтгааны хоёр нь сурч хөгжих боломж олгоогүйтэй холбоотой байсан байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ СОЁЛЫГ БҮРДҮҮЛЭХ
Орчин үед эмэгтэйчүүдийн эдийн засаг болон нийгмийн харилцаан дахь байр суурь улам бүр бэхжиж, тэдний оролцоо нийгмийн бүхий л салбарт зайлшгүй хэрэгтэй болж байна. Үүнийг дагаад эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллагын соёлыг бий болгох хэрэгцээ нэмэгдэж байгаа юм. Эмэгтэйчүүд эсрэг хүйсийнхнээ бодвол цалин бага авч, ажилд дэвших боломжоор хязгаарлагдмал байх нь түгээмэл. Удирдах ажилтнууд болон хамтрагчдынх нь зүгээс, эмэгтэйчүүдийг гомдоож сэтгэлийг нь сэвтээчих вий гэсэндээ эрчүүдийг бодвол санал сэтгэлдэл, шүүмж хэлэх нь 20 хувиар бага байдаг гэнэ. Иймд албан тушаал дэвшүүлэх, санал бодлыг нь сонсох, өсөх дэвжих боломжийг нь хангах зэрэгт ажилтнуудаа хүйсээр ялгаварлахгүй байх нь чухал юм. Эмэгтэйчүүд л оффисын цэвэр цэмцгэр байдалд анхаарах ёстой зэргээр эмэгтэйчүүдэд уламжлалт хандлагаар хандах нь зохисгүйг бас өгүүлэх юун.
АЖЛЫН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Эрүүл, аюулгүй, зохион байгуулалт сайтай орчинд ажиллах нь зөвхөн ажлын бүтээмжийг ихэсгээд зогсохгүй эрүүл амьдрахын гол үндэс болдог. Тогтвортой Хөгжлийн Зорилгын наймдугаар зорилт нь тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийт хүн амыг бүрэн, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангахад чиглэсэн байдаг. Мөн нас, хүйс, гарал угсаа, гадаад үзэмж, шашин шүтлэг, сонирхол, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран бүх л хүмүүст нийцэх, ялгавар үгүй ажлын орчинг бий болгохын чухлыг заасан байдаг билээ.
Ажлын байрандаа сэтгэл хангалуун байгаа л бол ганц хүн ч ганцдахгүй том баялаг юм. Тиймээс олон хүнийг ажилдаа сэтгэл хангалуун байлгаж, нийгэмдээ томоохон хувь нэмрийг оруулаарай гэж байгууллагуудаас хүсье.

эх сурвалж: Unread.today