Дэлхий даяар байгаа мянга мянган хотуудын гудамж, барилгуудын зурагт дүн шинжилгээ хийж хамгийн үзэсгэлэнтэй хотыг тодруулжээ. Энэхүү судалгаагаар Английн баруун хойд зүгт орших Честэр хот хамгийн үзэсгэлэнтэй хотоор шалгарав. Тодруулбал, гудамж, барилга байшингийн алтан харьцаа нь 83.7 хувьтай гарчээ.
Хоёрдугаар байранд 83.3 хувиар Италийн Венец хот, гуравдугаар байранд Лондон хот 83 хувиар оржээ. Цаашилбал, Их Британийн Белфаст хот, Италийн Ром, Испанийн Барселона, Их Британийн Ливерпул, Дурам, Бристол, Оксфорд хотууд шилдэг 10-т жагссан байна. Эндээс харвал дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 хотын зургаа нь Их Британид байна. АНУ-ын Нью-Йорк хот 77.7 хувиар 17 дугаар байранд оржээ.
Судлаачид “Google Street View” програмаас дэлхийн түүхэн хотуудын гудамж дахь 2400 гаруй барилгуудын нүүрэн талын зургийг хайж олжээ. Дараа нь барилга бүрийн буланд цэг аваад, урт богиныг нь тодорхойлж, харьцааг гаргасан. Эндээс гарсан харьцаагаа 1:1.618 харьцаатай хэр нийцэж байгааг үзсэн аж.
Эх сурвалж: DAILY MAIL
Алтан харьцаа гэдэг нь 1:1.618 гэсэн тоон харьцааг хэлэх бөгөөд энэ тоог эртнээс гоо сайхны хэмжүүр болгон ашиглаж иржээ. Тиймээс энэ алтан харьцаатай хамгийн дөхсөн хотыг үзэсгэлэнтэйд тооцсон. Тухайн хотын барилга байшингууд нь энэ харьцаагаар бие биетэйгээ холбоотой бүтэцтэй байх аж.
Хоёрдугаар байранд 83.3 хувиар Италийн Венец хот, гуравдугаар байранд Лондон хот 83 хувиар оржээ. Цаашилбал, Их Британийн Белфаст хот, Италийн Ром, Испанийн Барселона, Их Британийн Ливерпул, Дурам, Бристол, Оксфорд хотууд шилдэг 10-т жагссан байна. Эндээс харвал дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 хотын зургаа нь Их Британид байна. АНУ-ын Нью-Йорк хот 77.7 хувиар 17 дугаар байранд оржээ.
Ямар учиртайг нь мэдэхгүй ч хүн төрөлхтөн 1:1.618 харьцаатай зүйлсийг үзэсгэлэнтэйд тооцсоор ирсэн байна. Тухайлбал, Соник зарааны толгой, цэцэгс, далайн давалгаа, сансар огторгуйд хүртэл энэ харьцаа байдаг аж.