Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимура дэлхийн цахим хог хаягдлыг дахин боловсруулах асуудал эрхэлсэн олон улсын байгууллагатай болохыг уриалсан тухай Yomiuri сонинд бичжээ. Тус улсын эрх баригчид АНУ, Европын холбоо зэрэг 14 оронд ашиглагдахгүй болсон цахим төхөөрөмжийг цуглуулж дахин боловсруулах технологи хөгжүүлэхийг санал болгож буй. Тэдний үзэж буйгаар дэлхий дахинд баялгаа дахин боловсруулах, ашигт малтмалын хангамжийн сүлжээг бэхжүүлэх тогтолцоог бий болгох ёстой аж.
Энэхүү санаачилгыг 10-р сарын 28-нд Парист эхлэх Олон улсын эрчим хүчний агентлагийн арга хэмжээний хүрээнд хэлэлцэнэ. Япон улс АСЕАН-ы орнуудад электрон барааг задлах талаар зөвлөмж өгөхөөр мэргэжилтнүүдээ илгээхээр төлөвлөж буй ажээ.
Эх сурвалж: Eagle.mn