Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 4,0 шинэчлэлийн хүрээнд хэрэглээнд нэвтэрсэн шинэ үйлчилгээнүүдийн танилцуулга мэдээллийг хийв.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр халаасны хулгайн 93,2% нь гар утас алдах тохиолдол байдаг. Эдгээр гар утасны 30% орчим нь буцаан олддог байна.
Иргэдийг хулгайн төхөөрөмж худалдан авах, хохирохоос сэргийлэх IMEI дугаарыг шалгах үйлчилгээг E-Mongolia-с авах боломжтой болжээ. Үйлчилгээнүүд цэсээс "Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах" үйлчилгээг сонгон худалдан авах гэж буй ухаалаг төхөөрөмжийнхөө IMEI дугаарыг оруулан шалгана.
Эх сурвалж: GoGo.mn