Марвел студийн ерөнхийлөгч Кэвин Фэйж Хүн-Аалзны шинэ кинонууд хийх төлөвлөгөөгөө зогсоосон бөгөөд шалтгаан нь тухайн супер баатарын дүрийн эрхийг эзэмшдэг Сони студи ба Марвел студийг хариуцдаг Дисней компани 2 харилцан тохиролцож чадаагүй учраас гэрээгээ цуцлахаар болсонтой холбоотой юм.
Хүн аалзны тоглосон киноны ашиг болон ашиглалт дээр 2 компани 2015 онд харилцан тохиролцож чадсан боловч 4 жилийн дараа дуусгавар болж маш олон фенүүдийн урам хугарсан байна. Түүнчлэн Хүн-аалз Сонид буцаж ирснээр бусад марвел студийн бусад дүрүүд буюу Төмөр-хүн /Iron man/ , Ник фюри /Nick Fury/ гэх дүрүүдтэй дахин хамт кино дээр гарах боломжгүй болно.
Энэхүү 2 студи салах болсон шалтгаан бол мэдээж мөнгөнөөс болсон бөгөөд өмнөх гэрээ нь Сони Хүн аалзны нийт орлогын 5 хувийг Марвелд өгөх гэрээтэй ба Дисней шинээр гэрээндээ 2 продакшн адил 50-50-р оролцоотой киног хийж , орлогоо мөн 50-50-р хувааж авах санал тавьсан боловч Сони татгалзсанаар дуусгавар болжээ.
Хүн-Аалзны энэ зун гарсан Spider-man: Far from home кино нь бокс оффис-д 1 тэрбум ам.долларын орлого олж 2019 оны ашиг орлогоороо 4т жагсаж , Сони студийн хамгийн өндөр ашиг олсон кино болсон юм.

эх сурвалж: Theverge.