Дэлхийн дээд амжилтын тухай өгүүлдэг Гиннесийн ном үүссэн түүх: 1759 онд Артур Гиннес гэдэг хүн дублин хотноо "Гиннес" нэртэй шар айрагны үйлдвэрээ байгуулжээ. 1930 он гэхэд нэлээд өргөжиж Их Британид 2 ч салбар үйлдвэртэй болсон гэдэг. Тус компаний гүйцэтгэх захирал Хью Бивер хамт ан хийдэг найз нараа оройн хоолонд урьжээ. Тэд европт ямар шувуу хамгийн хурдан нисэдг тухай ширүүхэн маргажээ. 3 хоногийн дараа найз нар дахин цугларахдаа дахин энэ сэдвийг хөндөжээ. Ингээд маргаан таслахын тулд нэг нь энэ талаар баримт цуглуулах санал болгожээ. "Гиннес" компани энэ саналыг дэмжиж 1955 оны 08 сарын 27-ны өдөр "Гиннесийн амжилтын ном" анх худалдаанд гаргасан байна. 198 хуудастай номонд хамгийн жижигхэн, хамгийн том биетэй хүн, хамгийн хурдан нисдэг шувуу, хамгийн чанга ярьдаг хүн гээд л олон сонин хачин зүйлийн тухай баримтын хамт оруулжээ. энэ номыг бэлтгэхэд бүтэн 1 жил зарцуулсан гэдэг. 1974 онд хэвлэгдэн гарсан "Гиннесийн амжилтын ном" нь 23 сая 9 мянган хувь борлогдож тухайн үедээ хамгийн их борлогдсонд тооцогдож байжээ. Харин 1997 онд түүнээс 2 дахин илүү буюу 75 сая хувь зарагдсан түүхтэй юм. 2005 онд уг номын 100 сая дахь хувь нь хэвлэгдэн гарсан бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан дэлхийн хамгийн гүйлгээтэй ном болж өөрөө тодорчээ. Энэ хугацаанд Геннисийн ном 100 гаруй оронд 23 хэлээр орчуулагдан тархсан байна. жил бүр 65 мянга гаруй дээд амжилтын тухай материал хүлээн авдаг. тэдгээрээс 5600 нь албан ёсоор зөвшөөрөл авдгаас тоотой хэд нь жинхэнэ дээд амжилтыг тогтоож чаддаг ажээ.