Мартин Лютер Кингийн "Би мөрөөдөж байна" илтгэл бол реторикийн сонгодог бүтээл гэгддэг. Тэрээр энэ илтгэлээ 1963 оны 8 сарын 28-нд Вашингтон ДиСи-д Африк гаралтай Америкчуудын тэгш эрхийг шаардсан тайван жагсаалын үеэр 200 орчим хүнд хандаж тавьсан юм. Нэмж хэлэхэд энэхүү илтгэлийг олон сая америкчууд зурагтаар үзэж радиогоор сонссон байна.
Мартин Лютер Кинг: Африк-Америкийн Баптист лам, иргэний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт. Тэрээр АНУ-ын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд хүчирхийлэлгүй байдлыг дэмжигч хүмүүсийн нэгд тооцогддог бөгөөд дэлхийн олон хүмүүс түүнийг баатар, энхийг сахиулагч хэмээн хүндэтгэдэг.
Эх сурвалж: Wikipedia
Эх сурвалж: Wikipedia