Энэ сард охиныхон сэтгэл санаа бага зэрэг тавгүй байна. Тэд урам муутай байгаа нь намар ирсэнтэй холбоотой. Тиймээс сэтгэлээ чангалж, ажил төрөл, амьдрал ахуйдаа шамдах шаардлагатай. Сэтгэл санаа таагүй байх тусам завгүй байхыг хичээ. Тухайлбал ажилдаа шамдаж, гэртээ засвар хийж, эсвэл ногоон талбай дээрээ ажиллаж болно. Охиныхонд найз нөхөд, садан төрлийнхний тус дэмжлэг хэрэгтэй болно. Бусдаас тус хүсэхээс бүү нэрэлх. Тэд танд баяртайяа туслах болно. Хичээнгүй хөдөлмөрч байвал ажил урагштай байна. Харин залхуурч хойш суувал ажил овоорно. Өрсөлдөгч нар ажилдаа алдаа гаргахыг тань анаж суугаа. Тиймээс биеэ дайчилж, залхууралд бүү авт. Ажлын хэмнэлдээ нэг орчихвол унтанги байдал арилна. Сарын сүүлээр биеэ дайчлан ажилласны хэрэг гарч өөртөө сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал сайнгүй байна. Энэ нь таны идэвхигүй үлбэгэр байдалтай холбоотой. Үүнийг өөрчлөхийг хүсвэл дайчин бай. Хамтын ажиллагаанаас болж нэмэлт орлого олох боломжтой байна. Гэнэтийн дурлалд шамдуулна. Гэрлээгүй хүмүүсийн хувьд энэ нь шинэ учрал, шинэ харилцааг үүсгэх, боломжийг олгох бол гэрлэгсдэд асуудал дагуулна гэдгийг анхаар. Эрүүл мэндийн хувьд сэтгэл зовохоор зүйл гарахгүй, сайн байна. Гэвч хууч өвчтэй хүмүүс биеэ энхрийлүүштэй. Өвчин хөдлөх, шинж мэдэгдвэл эмчид яаралтай хандаарай. Сайн нөлөөтэй өдрүүд: 1,5,8,14,17,20,25,28,30.
Өдрийн өнгө, зурхай зурлагын мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.