Амралт зугаалгын улирлыг тохиолдуулан Монгол орны үзэсгэлэнт нууруудын талаарх сонирхолтой мэдээллийг онцолж байна. Монголчууд болон гадны жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг дараах нууруудад гэр бүл, хамт олноороо аялаарай.
ТАЙГЫН ХАР СУВД ХАГИЙН ХАР НУУР
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
ӨГИЙ НУУР
Өгий нуур сум нь Архангай аймгийн зүүн зүгт оршдог тал хээрийн бүсэд багтдаг. Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзвар орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ. Өгий нуур хүрэх зам бартаа, саадгүй учраас ямар ч техникээр очих бүрэн боломжтой.
БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР БАЙРЛАХ АМРАЛТ, ЖУУЛЧНЫ БААЗ, РАШААН СУВИЛАЛЫН ГАЗРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ.
ТЭРХИЙН ЦАГААН НУУР
Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ. Тэрхийн цагаан нууранд автомашинаар саадгүй хүрч болно.
ТАЙГЫН ХАР СУВД ХАГИЙН ХАР НУУР
Хагийн хар нуур нь Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур юм. Хагийн хар нуур Улаанбаатар хотоос зүүн тийшээ 180 орчим км-т оршдог. Нууранд хүрэхийн тулд машинаар дөхөж болох боловч, яг нуур хүртэл явах ямар ч аргагүй уулархаг, зарим газраа намгархаг замыг туулж нэг бол явган нэг бол мориор хүрэх боломжтой.
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
Хар зүрхний Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт оршдог. “Монголын нууц товчоо”-нд гурвантаа дурсагддаг алдартай түүхэн газар юм. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Улаанбаатар хотоос 220 км, засмал замаас салаад 35 км зайтай байрладаг. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй.
ӨГИЙ НУУР
Өгий нуур сум нь Архангай аймгийн зүүн зүгт оршдог тал хээрийн бүсэд багтдаг. Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзвар орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ. Өгий нуур хүрэх зам бартаа, саадгүй учраас ямар ч техникээр очих бүрэн боломжтой.
ХҮЙСИЙН НАЙМАН НУУР
Хүйсийн найман нуур нь Арвайхээр хотоос 115 км-т орших ба зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж, баруун хойноос нь ирдэг. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан, тал газраар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг.БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР БАЙРЛАХ АМРАЛТ, ЖУУЛЧНЫ БААЗ, РАШААН СУВИЛАЛЫН ГАЗРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ.