Монгол орны хойд хэсэгт орших үзэсгэлэнт байгаль, өнгө төрхөөрөө гайхагдсан Хөвсгөл аймгийг зорьсон бол та дараах 10 зүйлийг заавал хийж үзээрэй.
ЦААТНЫ АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦАХ
Мэдээж Хөвсгөлийн нэгээхэн чимэг болсон цаатан иргэдийг мэдэх нь Монгол хүн таны зайлшгүй мэдэх, зочилох ард түмний нэг билээ. Өвөрмөц хийгээд сонирхолтой цаатан түмний нэг өдөр хэрхэн өнгөрдөг, гүн тайгын иргэд байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон аж төрдгийг Хөвсгөл зорьсон бол та заавал зочилоорой. Дэлхийн сүүлийн цаатан иргэдийн аж амьдралтай танилцан, цаатан түмний ёс жаягаас суралцаад ирээрэй.
НУТГИЙН ИРГЭДИЙН БРЭНДИЙГ ДЭМЖИХ
Хөдөлмөрч ард иргэдийн гар урлал, загас, ноос ноолуур гээд олон сонголт бүхий брэндийн төрлүүд, хийж бүтээсэн баялаг ихтэй нутгийг зорьсон учир танд худалдан авалт хийхэд урамтай сайхан байна гэдэгт итгэлтэй байна. Амтат жимсний чанамал, зөгийн бал, өтгөн сайхан цай, сармай дээлт, ноос ноолууран бүтээгдэхүүнийг олон сонголттойгоор худалдан аваад нутгийн иргэдийн орлогыг дэмжээрэй.
СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦОНД СУУХ
Монголын Швейцарт зочилсон бол та "Сүхбаатар" хөлөг онгоц дээр суун, гүн цэнхэр далай, алс харагдах уулын барааг ширтэн харж байгалийн хосгүй сайхныг мэдрэн бие болоод сэтгэлдээ амар амгаланг мэдрэх боломжтой юм. Нийт 1 цаг 30 минутыг хөлөг дээр өнгөрүүлэх учир та зургаа даруулах, сонирхсон зүйлээ судлах, алс холыг ширтэн бясалгах, хөгжилдөх боломжтой.
МОТОРТ ЗАВЬ
Стрессээ нэг тайлъя гэж ярьж сууна уу?. Тэгвэл моторт завин дээр суун, хамаг хүчээрээ орилж, хоёр гараа алдлан далайн үнэр, завины хурдаар сэвэлзэх салхины илбэхийг мэдрээрэй. Мөн найз нөхөд гэр бүлээрээ суун хөгжилдөх ч боломжтой, цагийг тань зугаатай өнгөрүүлэхэд заавал хийх зүйл чинь болно гэдэгт итгэлтэй байна.
ЗУРАГ АВАХУУЛАХ
Мэдээж зураг татуулах бол хаана ч явсан хэний ч хийдэг зүйл гэхдээ зорин очсон газрын хаана яаж зургаа даруулах нь чухал гэдгийг санаарай. Инстаграм, фэйсбүүдээ оруулах бэст зургуудыг Хөвсгөлд л даруулсан байдаг юмшдээ. Харин энд ямар хувцастай, юу өмсөж зүүсэн байх огт хамаагүй юм шүү. Хожим үзэхэд таны хувцас биш байгалийг мэдэрсэн таны царай, биеийн дүрслэл, дотоод мэдрэмж танд тодрон харагдах болно
МОРЬ УНАХ
Нуурын эргээр морьтой давхин, цэнгэг усны сэрүүн агаарыг цээж дүүрэн амьсгалж байна гээд та төсөөлдөө. Гайхалтай биш гэж үү?. Мэдрэмжээс гадна морь унахад хүний биеийн бүх булчин зэрэг ажилладаг гэнэ.Тэгэхдээ 360 гаруй үе, 400 шахам булчинтайгаа хамт зэрэг ажилладаг байна. Өндөр хөгжилтэй орнууд өндөр зэрэглэлийн тамирчиддаа тусгайлан цаг хөтөлбөр гарган морь унуулдаг гэнэ шүү. Тэгвэл та уул усны үзэсгэлэнд амарч явахдаа морины сайхныг мэдрээд аваарай.
ЦАА БУГА ХООЛЛОЖ, ХАМТ ЗУРГАА ДАРУУЛАХ
Бид шинэ жилийн баяраар Санта клаус, түүний цаа бугын талаар гардаг олон алдартай кино үздэг билээ. Тэгвэл тэр цаа чинь Хөвсгөлд байна. Монголын тайгад байдаг гэхээсээ илүү шинэ жилийн баяраар бидэнд илүү танигддаг уг амьтныг хэрхэн аж төрдөг, дэлхийд хэр цөөн үлдсэнийг мэдээд аваарай. Хүүхдүүд тань ч маш ихээр сонирхон хамт зургаа даруулахдаа баяртай байх болно шүү.
НУУРЫН ЭРЭГ ДЭЭР ЭМОРЧ АЛХАХ
Далай, далайн чимээ, сэвэлзэх салхи, алсад манантах уулс, хаашаа ч юм зорин нисэх шувуудын ганганаа, жаргах нарны улбар туяа, эргээр наадах хүүхдүүд гээд хэзээ ч тогтож анзаар ч байгаагүй зүйлсийг чимээгүй ажин харж, өөрийнхөө бие бодгалийг амар амгаланд аваачин, бодол оюунаа цэгцлээрэй. Ганц сэтгэл зүрхээ бус, өөрийн биеийг ажин хайрлаж, байгаль дэлхийтэй хэрхэн төгс зохицож буйг анзааран, хүрээлэн буй орчноо бие, сэтгэлээрээ мэдрэн эморч алхахад тун-чиг зохицсон далай юм шүү.
ӨГЛӨӨ ҮҮРЭЭР БОСОХ
Хөвсгөлийн ер бусын өнгө төрхийг та үүрээр олж харах болно. Нойрсож буй нуурын алс хязгаарыг ширтэн, туйлын анир чимээгүйг танд мэдрүүлэх таатай орчин, сэрчигнэн найгах модод, жиргэх шувуудын дуунаас өөр чимээгүй тийм сайхан өглөөг өөртөө бэлэглээрэй.
ОД ХАРАХ
Өглөөний сайхныг мэдэрсэн юм чинь одоо түм түгсэн оддын дор дүүжин орон дээр хэвтэж хязгааргүй огторгуйн гайхамшгийг мэдэрч аваарай. Хайрттайгаа, найзуудтайгаа элдвийг ярилцан од ширтэн хэвтэн зуны орой танд үнэгүй ирэх VIP орчин юм шүү.
эх сурвалж: joinme