Бусдыг ойлгож сурахыг зөв төлөвшил гэж томъёолж болно. Зөв төлөвшлийг та бид ч, бидний үр хүүхэд ч номоос олж болохыг нотолсон нэгэн судалгааг англичууд хийжээ. Ном уншдаг хүмүүсийг заримдаа дотогшоо, ганцаардмал гэж төсөөлөх нь бий. Харин зурагт үздэг хүмүүсийг цаг үеийнхээ мэдээлэлд ойр, нээлттэй гэж боддог. Гэтэл Лондоны Kingston University-гээс явуулсан судалгаагаар нэлээн өөр дүгнэлт гарчээ. Тэдний харьцуулснаар ном их уншдаг хүмүүс нь бусдыг ойлгодог, өрөвч сэтгэлтэй, хэн хүнтэй нийцтэй байхад харин дэлгэцэнд шимтэгчид нь нийгмээ үзэн ядах хандлагатай болдог аж. Тус их сургуулийнхан ном дотроо уран зохиолын, баримтат зэрэг жанраар нь бас харьцуулалт хийжээ. Тэгтэл уянгын өгүүлэмжтэй хийгээд хошин зохиолууд хувь хүний нийгэмшилд хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг гэж дүгнэсэн байна. Ингээд ном унших нь ямар давуу талтай болохыг сонирхуулж байна.
Төвлөрөх чадвар хөгждөг
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг аж. Ном их уншсан хүн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогджээ. Судлаачдын үзэж буйгаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.
Үгсийн сан нэмэгдэнэ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурч байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.
Ой санамж сайжирдаг
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.
Дүн шинжилгээ хийх чадвар нэмэгддэг
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.
Тархины дасгал болдог
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32 хувиар бага байдаг.
Мэдээлэл болон мэдлэгээ нэмэгдүүлнэ
Стрессийг бууруулж, сэтгэл санаа сайжирдаг
Бүтээлч байдал хөгждөг
Төсөөлөх чадвар сайжирна
Алдаагүй зөв бичиж сурдаг

Харилцах чадвар сайжирна

Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү.
Стрессийг бууруулж, сэтгэл санаа сайжирдаг
Судлаачдын үзэж буйгаар ном унших нь стрессийг 68 хувиар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг аж. Чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгсдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.
Бүтээлч байдал хөгждөг
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.
Төсөөлөх чадвар сайжирна
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.
Алдаагүй зөв бичиж сурдаг
Одоо цагт өөрчлөгдөж байгаа түм буман үгсийн жагсаалтыг чээжлэхээсээ урьтаж дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдэлгүй л зөв бичиж чаддаг болсон байх болно. Мөн эссэ, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар тань мэдэгдэхүйцээр ахиц дэвшилтэй байх болно. Таны үгийн сангийн баялаг, төсөөлж ургуулан бодох чадвар, өөрийгөө товч тодорхой болоод эмх цэгцтэй, утгын зөв дэс дараалалтай илэрхийлэх чадвар зэрэг нь номноос олж авсан бүхий л чадварын тань илэрхийлэл юм.
эх сурвалж: eagle