Анх дуудлагын жолоочийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлж байв ?
Бусад ижил үйл ажиллагаатай байгууллагуудаас ялгарах давуу тал юу вэ ?
Хэр хурдан хугацаанд хэрэглэгчдээ хүрдэг вэ, хамгийн ачаалалтай өдрүүд хэзээ байдаг вэ ?
Танайхаар хэрхэн үйлчлүүлэх вэ?
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ
19001950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХААС АСУУГААРАЙ
2008-2009 онд дуудлагын жолоочийн үйлчилгээ гэхээр иргэд, үйлчлүүлэгч нар төдийлөн ойлголтгүй байсан. Иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаа орхиод явах, найз нөхдөө дуудах, таксигаар үйлчлүүлэх, эсвэл өөрөө бариад явдаг байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрөө автомашинаа барих нь зам тээврийн осолд орох, цаашлаад хүний амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж байдаг. Хэрэглэгчдийн ийм хэрэгцээ шаардлагад үндэслэн манай 1900-1950 мэдээллийн лавлах дэргэдээ дуудлагын жолоочийн үйлчилгээг нэвтрүүлэн тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна.
Бусад ижил үйл ажиллагаатай байгууллагуудаас ялгарах давуу тал юу вэ ?
2016 оны 9 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн замын хөдөлгөөний тухай хуулиар согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, 2 жил эрхээ хасуулахаар зааж өгсөн. Үүнтэй холбоотой албан ёсны бүртгэлгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явах зэрэг зөрчлүүд нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл үйлчилгээний соёл, стандарт, аюулгүй байдал, даатгал үгүй буух эзэн буцах хаяггүй хувь хүмүүс албан байгууллагууд энэ үйлчилгээнд орж ирсэн гэсэн үг. Эдгээрээс манай үйлчилгээ үйлчлүүлэгч буюу 3 дахь этгээдийн машиныг 100 даатгасан, тухайн үйлчлүүлэгчийн хүссэн цаг минутанд хүрч үйлчилдэг, 3-с дээш жил тасралтгүй жолоо барьсан туршлагатай жолооч нараар хүний нөөцийг бүрдүүлсэн зэргээрээ давуу талтай. Мөн 1900-1950 лавлахын дэргэдэх үйлчилгээ учраас үйлчлүүлэгчдэд 24 цагаар найдвартай үйлчилж чаддаг, хот дотор үйлчлэх болон бусад газарт үйлчлэх үнэ тариф тодорхой байдаг учир үйлчлүүлэгчдэд илүү ойлгомжтой буюу үйлчлүүлэхэд хялбар байдаг.
Хэр хурдан хугацаанд хэрэглэгчдээ хүрдэг вэ, хамгийн ачаалалтай өдрүүд хэзээ байдаг вэ ?
Хот дотор 15-20 минут, хотоос алслагдсан амралт, зуслан руу бол 30-60 минутад явж очдог байгаа. Хамгийн их ачаалалтай өдрүүд бол амралтын өдрийн урдах өдрүүд буюу баасан, бямба гарагт, мөн шинэ жил зэрэг томоохон баярын өдрүүдээр дуудлагын жолоочийн эрэлт хэрэгцээ маш их байдаг.
Танайхаар хэрхэн үйлчлүүлэх вэ?
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг төдийгүй Налайх, Багануур, Багахангай дүүргээс ч 7 хоногийн 24 цагийн туршид энгийн болон төлбөрт утсаар бидэнтэй холбогдон дуудлагын жолоочийн үйлчилгээ авах боломжтой. Захиалгын утас: 1900-1950
Хэрэглэгчдэд хандан хэлэх үг байна уу ?
Согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ жолоо барьж эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, гэр бүлээ эрсдэлд бүү оруулаарай. 100% найдвартай, даатгалтай, эрсдэлгүй дуудлагын жолоочийн үйлчилгээг сонгон үйлчүүлж байгаарай гэж хүсье.
1900-1950 лавлахын Дуудлагын үйлчилгээний төвийн менежер М.Энхжаргал оролцсон “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” нэвтрүүлгийг
хүлээн авч үзнэ үү
хүлээн авч үзнэ үү
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ
19001950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХААС АСУУГААРАЙ